Эмо гишүүдийн гомдол тэтгэвэр, цалин нэмэхээс илүү чухал гэж үү?
Б.Баярбаатар чуулганы хуралдаа суухгүй байгаа УИХ-ын гишүүдийн нэг билээ. Тэрээр яагаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа тухай асуусан сэтгүүлчдэд хариулахдаа: "Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйх ёстой. Эр хүний хувьд уучлалт гуйх ёсгүй. О.Саранчулуун, Э.Ариунзаяа нарын гишүүдийг гүтгэж, ялгаварлан гадуурхсан шигээ яг тийм хэлбэрээр уучлалт гуйсан цагт УИХ-ын чуулганд сууна гэдгээ хэлсэн." гэв. Улстөрчид хоорондоо маргалдаж болно. Нэгнийхээ үг, үйлдэлд гомдож, уучлалт шаардах ч эрхтэй. Гэхдээ хувь улстөрчийн гомдол, тунирхал төрийн ажлыг гацаах хэмжээнд хүрч болох уу гэдэг нь өөр асуудал.
