Айчи Нагоя 2026: Спортын гимнастикч Д.Энхтүвшин харайлтын төрөлд шигшээ наймд шалгарснаар медалийн төлөө өрсөлдөх боллоо
Японд болж байгаа Азийн наадмын спортын гимнастикийн төрөлд манай улсаас хоёр тамирчин хүч сорьж байгаа юм. Үндсэн зургаан дасгалд бүгдэд нь оролцохоор олон улсын хэмжээний мастер Э.Өсөхбаяр, гурван дасгалд өрсөлдөхөөр Д.Энхтүвшин нар Нагояд ирээд буй. Харайлтын дасгалд Д.Энхтүвшин 13.216 оноогоор шигшээ наймд шалгарснаар медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Гэрэл зургийг С.Энхжаргал Уг дасгалд Хонконгийн Нг Ка Ки 14.166 оноогоор тэргүүлсэн бол БНСУ, Иран, Филиппин, Вьетнам болон Малайзын хоёр тамирчин авсан оноогоороо Д.Энхтүвшингийн урд буюу шигшээд шалгарсан байна. Ингэснээр манай тамирчин энэ сарын 24-ний Пүрэв гарагт шигшээд өрсөлдөх юм. Зургаан дасгалын нийлбэр дүнгээр Э.Өсөхбаяр 73.731 оноогоор нийт 23 тамирчнаас 15 дугаарт жагслаа.
