Айчи Нагоя 2026: Ширээний теннисний эрэгтэйчүүдийн баг Йеменийг 3:1-ээр буулган авснаар шөвгийн 16-д шалгарлаа
Азийн наадмын ширээний теннисний эрэгтэйчүүдийн багийн төрөлд энэ жил 23 улсын баг өрсөлдөж буй. Монголын эрэгтэй шигшээ баг БНСУ, Йемений багтай "D" хэсэгт орсон юм. Өчигдөр Өмнөд Солонгосын баг Монгол, Йеменийг дараалан 3:0-ээр буулган авснаар шөвгийн наймд шалгарах эрхээ авсан бол өнөөдөр Монгол, Йемений баг учраа таарлаа. Гэрэл зургийг Ч.Ганболд Эхний тоглолтыг М.Тэмүүлэн хийсэн ч Йемений Ибрахим Губранд 1:3-аар дийлдсэн ч гурав дахь тоглолтод Магд Алдхубхамыг 3:1-ээр ялав. Улмаар А.Билгүүн, Б.Энхтамирбаясгалан нар өрсөлдөгчөө оноогоор илүүрхсэнээр Монголын баг 3:1-ээр ялалт байгууллаа. Чансаагаар хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг шууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан бол үлдсэн дөрвөн эрхийн төлөө 10 баг өрсөлдөх юм.
