Б.Баярбаатар төрийн ажил гадарлах ч болоогүй “нойлын ногоон” гэдгээ харуулчихлаа
Б.Баярбаатар чуулганы хуралдаа суухгүй байгаа УИХ-ын гишүүдийн нэг билээ. Тэрээр яагаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа тухай асуусан сэтгүүлчдэд хариулахдаа: "Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйх ёстой. Эр хүний хувьд уучлалт гуйх ёсгүй. О.Саранчулуун, Э.Ариунзаяа нарын гишүүдийг гүтгэж, ялгаварлан гадуурхсан шигээ яг тийм хэлбэрээр уучлалт гуйсан цагт УИХ-ын чуулганд сууна гэдгээ хэлсэн." гэв.Энэ тайлбарыг сонсоод Б.Баярбаатар төрийн ажил, тэр дундаа парламентын гишүүний эрх, үүрэг, хариуцлагыг гадарлах ч болоогүй “нойлын ногоон” хэвээрээ явна уу даа гэж бодогдохоор.
