Depository of News

Өнөө өглөөний байдлаар Монгол Улсад 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш байна

newsdepo.com · sport

Шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын хурал өнөөдөр боллоо. Өчигдөр (2026.09.20)-нд Монгол Улсад нийтдээ 172,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирээд байна. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 900 цистерн вагон байна. Үүнээс 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш, 91 вагон онгоцны түлш байгааг мэдээллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв манай улсад ирсэн вагон цистернүүдийг түргэн хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлж улмаар улсын хэмжээнд байгаа бүх ШТС-ыг тогтвортой ажиллуулах үүргийг Ашигт Малтмал Газрын Тосны Газарт даалгасан байна. Мөн бүх боомтоор автомашинаар шатахуун оруулж ирэх боломжийг бүрдүүлэхийг даалгасны зэрэгцээ шатахууны чанарын асуудалд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг өгчээ. Түүнчлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ дизель түлшний татан авалтад онцгой анхаарахыг санууллаа. Цаашид шатахууны тээвэрлэлт, татан авалтыг эрчимжүүлэхэд “УБТЗ” ХНН, ТЦА-ыг туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна.

Read full article →