Баабар: Шар Уйгур
МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балик буюу Хар балгас хотын үлдэгдэл Архангайн Хотонт сумын нутагт бий. 745 онд уйгарууд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн цохиод, Уйгурын хаант улсыг байгуулж, Орхоны хөндийд Харбалгас хэмээх хот цогцлон байгуулжээ. Хаант улс нь Саяны нуруугаас их говь хүртэл, Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртэл өргөн уудам нутагтай байв
