Depository of News

Нисэхийн замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хааж, нийтийн тээврийн Ч:67, Х:9, Х:7, Ч:7 чиглэлд өөрчлөлт оруулж байгааг мэдэгдэв

newsdepo.com · world

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа аж. Үерийн далангийн төгсгөл авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийж авто зам доогуурх гаргалгаа хийгдэх тул Нисэх орчмын замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас есдүгээр сарын 22-ны 06:00 цаг хүртэл хаахаар болжээ. Энэ хугацаанд нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа - Нисэх”, Х:9 "Био комбинат - Яармагийн 3-р буудал", Х:7 "Туул тосгон - Биокомбинат - Хангарди цогцолбор", Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв” чиглэлийн замналд дараах байдлаар түр өөрчлөлт оруулж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

Read full article →