Depository of News

Б.Түшиг-Эрдэнэ: Уулын авто зам дагуу 1.5 километр дугуйн зам тавьж байгаа

newsdepo.com · world

Нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдсэн авто замын засвар болон хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар 11 километр авто зам, 32 урт метр гүүрэн байгууламжийг байнгын ашиглалтад оруулжээ. Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Энэ онд нийслэл хотод нийт авто замын 66 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. 75 километр авто зам, 35 километр гэрэлтүүлэг, 204 метр урт гүүрэн байгууламж, Уулын зам дагуу 1.5 километр дугуйн зам барих ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар эдгээрээс 11 километр авто зам болон 34 метр урт гүүрэн байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авлаа. Тухайлбал Налайх дүүргийн 3 дугаар хорооны авто зам, зогсоол, 22-ын товчооноос урагш чиглэлтэй Цэвэр ус дахин боловсруулах үйлдвэрийн авто зам, Нарны гүүрний доогуурх буцаж эргэх авто зам, Чингисийн өргөн чөлөөний авто замын өргөтгөл, Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Б.Чимид-Осорын гудамж, Гандийн гудамжны авто зам, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын гүүрэн байгууламж, Энхтайвны гүүрний урд талын 21, 22 дугаар байрны зэрэг 9 байршлын авто замыг шинэчлэн засварлах ажлыг гүйцэтгэж дууссан. Авто замууд ашиглалтад орсноор орон сууцны хороолол доторх авто зам нэмэгдэж, гол авто замуудын ачааллыг бууруулах, тухайн байршилд иргэдэд замыг сонгож явах боломж бүрдэж байгаа юм. Энэ онд 35 километр авто зам, 204 метр урт гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулах бөгөөд одоогийн байдлаар нийт ажлын явц 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна" гэж мэдээллээ. Тодотгоход Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд уулын авто зам дагуу явган хүний болон дугуйн зам тавих юм байна. Энэхүү тохижилтод нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Read full article →