Super Concert Special: BAEK Z YOUNG өнөөдөр Монголд ирэх бол PSY маргааш 11:00 цагийн үед газардана
Дэлхийн хөгжмийн ертөнцөд Солонгосыг таниулсан хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг PSY маргааш SocialPay Park-д болох “SUPER CONCERT: SPECIAL” тоглолтын үндсэн уран бүтээлчээр оролцож, Монголын үзэгчидтэй уулзах гэж байна. Түүнээс гадна тус тоглолтод Солонгосын уянгын дууны хүчирхэг хоолой, олон алдартай K-DRAMA дуунуудаараа танил болсон BAEK Z YOUNG, LEEHI, DOK2, NAVILLERA гэсэн уран бүтээлчид оролцоно. Мөн Монголын талаас TATAR, BECCA, NAAGII, TA-COPY, VANDEBO, GANGBAY, GINJIN, DAVAIDASHA, GIRLS нар оролцохоор болоод буй. PSY маргааш 11:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах бол BAEK Z YOUNG өнөөдөр 12:00 цагийн үед Монголд ирэх юм байна. Тэрбээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Эцэст нь Монгол руу явлаа. Анхны айлчлал минь болохоор догдолж байна!” хэмээн Монголд ирэх сэтгэгдлээ хуваалцсан билээ. BAEK Z YOUNG Харин тоглолтын өөр нэгэн онцгой содон хамтлаг NAVILLERA өчигдөр Монгол Улсад ирсэн бөгөөд өнөөдөр тоглолтын бэлтгэлээ базааж байна. NAVILLERA Хэрхэн PSY-ийн тасалбарыг 80,000₮-өөр авах вэ? SocialPay аппликэйшн рүү нэвтэрч Loyalty → Coupon → Купоны дэлгүүр хэсгээс тасалбараа Early Bird үнээр худалдан аваад, төлбөрөө Голомт банкны кредит картаар хийснээр Ticket Cashback хөтөлбөрийн хүрээнд 20%-ийн cashback авах боломжтой. Хэрхэн PSY-ийн тасалбарыг 80,000₮-өөр авах вэ?
