Depository of News

Трамп өөрийнх нь нэрээр нэрлэхээс татгалзсан Кеннедийн соёлын төвийг нураахаар сүрдүүлж байна

newsdepo.com · world

АНУ-ын нийслэл Вашингтон хотод Кеннедийн Төв хэмээх соёл урлагийн том ордон байдаг. 1960-аад оны үед баригдсан уг байгууламжийг тухайн үед алагдсан ерөнхийлөгч Жон Кеннедийн нэрээр нэрлэж байжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараа тус төвийн удирдах зөвлөлийг тэргүүлэх болсон бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард нэрийг нь “Трамп-Кеннедийн Төв” болгон өөрчлөх шийдвэр гаргуулж байв. Гэвч шүүх сүүлд энэ шийдвэрийг хүчингүй болгож, барилгын хананд тогтоосон Трампын нэрийг буулгах үүрэг өгч байжээ. Зургаадугаар сард ажилчид Трампын нэрийг барилгын хананаас буулгасан юм. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тэр үеэс хойш Трамп уг барилгыг нураахаар хэд хэдэн удаа сүрдүүлээд байгаа. Ингэхдээ тухайн барилгыг хуучирч муудсан тул нурааж, шинээр барих ёстой гэж зүтгэж байгаа юм. Саяхан тэр “аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх” зорилгоор Кеннедийн төвийг долоо хоногийн хугацаатай хаажээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тэгвэл Пүрэв гарагт хэвлэлүүд Кеннедийн төвийг нураах тухай агуулга бүхий самбарын өмнө Трамп сууж байгааг харуулсан гэрэл зураг тараасан нь олны анхаарлын төвд ороод байна. AFP агентлагийн зурагчин Брендан Смиаловскигийн авсан энэ зурагт онгоцны цонхоор Трамп ийм бичиг бүхий зурагтай самбарын өмнө сууж байгааг харуулжээ. Самбар дээр “Кеннедийн төвийг нураах…” гэсэн бичиг тод харагдаж байгаа юм. Тэрбээр зориудаар ийм бичиг, зураг бүхий самбарын өмнө байгаагаар хэвлэлийн дуранд өртөж, өөрийн санаагаа илэрхийлсэн байж магадгүй байна. Кеннедийн төвийг өөрийн нэрэмжит болгох гэсэн Трампын энэ оролдлого түүний өөрийн брэндийг Вашингтон хотын хаа сайгүй мөнхлөн үлдээх зорилготой хэд хэдэн төслийн нэг юм. Тухайлбал тэр Цагаан ордны Зууван танхимыг өөрийн таалалд нийцүүлэн алтдаж чимэглэсэн, өөрийн нэрэмжит ялалтын нуман хаалга бариулахаар төлөвлөсөн, Цагаан ордны нэг хэсгийг нурааж, суурин дээр нь хагас тэрбумын өртөгтэй хүлээн авалтын танхим бариулж байна. Эх сурвалж: AFP

Read full article →