Depository of News

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг цурамд бүрэн оруулжээ

newsdepo.com · world

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн Наран саран гэдэг газар /аймгийн төвөөс 90 км, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага есдүгээр сарын 17-ны 16:00 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Түмэнцогт суман дахь Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Мөнххаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хунт өгөөж”ХХК-ийн ажилтнууд зэрэг нийт 89 хүн, 17 автомашинтайгаар ажиллаж, 18-ны 01:59 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэв.

Read full article →