Depository of News

"199 сая гаруй ам.долларын өртөгтэй, Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн тендерийн шаардлагад нийцсэн санал ирээгүй"

newsdepo.com · world

Морингийн давааны 10 га газар дээр хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-2028 онд буюу гурван жилийн хугацаанд барихаар болоод буй. Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлснээр төслийн тендерийг энэ оны долоодугаар сарын 29-ний өдрийг хүртэл зарласан ч оролцох байгууллагуудаас шаардлагад нийцсэн санал ирүүлээгүй тул тендерийн дараагийн үе шатанд шилжих боломжгүй болжээ. Одоогоор ажлын хэсгийн шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд холбогдох шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын цаашдын үйл явцыг зохион байгуулах аж. Харин үйлдвэр баригдвал ямар үр ашигтай болох талаар Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер Т.Энхтөр "Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь нийслэлийн 1.5 сая тонн хатуу хогийг шатаана. Өдөрт 1,500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж, 35 МВТ эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд жилдээ 210 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж 2,300 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын орчимд гурван цэг дээр хог хаягдлыг ил хаяж, булшилдаг. Үйлдвэр баригдчихвал энэхүү үйл явцыг халж, газрын хөрс, гүний усыг бохирдуулахгүй болох юм. Хог ялгаж ангилах үйлдвэр, хог шатаах станцтайгаа цуг баригдахаар ТЭЗҮ боловсруулагдаж, бүрэн шинжилгээ хийгдсэн байгаа. ТЭЗҮ-д тусгаснаар үйлдвэр нь 199.3 сая ам.долларын өртөгтэй. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн 10 га газар дээр үйлдвэрийг барих бөгөөд газрын асуудал бүрэн шийдэгдсэн байгаа" хэмээн тайлбарлав.

Read full article →