Э.Мөнх-Оргил: Бэлтгэлдээ үнэнч хүн амжилтад хүрнэ
Амжилт гэдэг хэн нэгэнд зүгээр л ирдэг бэлэг биш юм. Тэрхүү зүрхэнд ассан хүслийн очноос урган гарсан зорилгын төлөө өдөр бүр шантралгүй хөдөлмөрлөж, унахдаа босож, хөлс хүчээ зориулсан хүнд ирдэг шагнал билээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Э.Мөнх-Оргилыг онцолж байна.
