Depository of News

Хууль зүйн сайдын томилгоо гацав

newsdepo.com · world

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.09.17/ 14:00 цагаас товлогдсон ч ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна. Чуулганы хуралдааны хуваарь ёсоор өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулах ёстой байв. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дараагийн сайдад нэр дэвшүүлэхээр тогтсон. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, огцруулж, томилох хуультай. Энэ дагуу танхимын сайдаа томилох гэсэн ч чуулганы ирц бүрдэхгүй, хэрхэн нь тодорхойгүй байдалд байна. Парламентын албан ёсны сайт дахь гишүүдийн ирцийн мэдээллээс харахад 16:20 цагийн байдлаар 126-гаас 52 гишүүн ирцээ бүртгүүлжээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна МАН-ын бүлэг доторх цөөнх буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд одоо хэр ирцээ бүртгүүлээгүй байна. Эмнэлгийн чөлөөтэй Ц.Баатархүү, Д.Батбаяр, Х.Баттулга, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Г.Бямбасүрэн, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Гадаад томилолттой Д.Батлут, Т.Доржханд, Х.Жангабыл, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд Орон нутгийн томилолттой Б.Дэлгэрсайхан, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат, Г.Хосбаяр, С.Эрдэнэбат Чөлөөтэй Б.Бейсен, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа Нара, О.Саранчулуун, Р.Эрдэнэбүрэн хэмээн бүртгүүлжээ.

Read full article →