MEGA MGC COFFEE 12 дахь салбараа нээлээ
MEGA MGC COFFEE Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, 12 дахь салбараа амжилттай нээлээ. Энэ удаа Монгол улс дахь 12 дахь салбараа Нарны зам дагуу байрлах Энканто Центро Молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт амжилттай нээлээ. Шинэ салбар нь 100 хүртэлх хүний суудлын багтаамжтай бөгөөд хэрэглэгчдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн орчин үеийн, өвөрмөц интерьер дизайны шийдлээр тохижуулснаараа онцлогтой юм. Сүүлийн нэг сарын хугацаанд 10, 11, 12 дахь салбаруудаа дараалан нээж байгаа нь MEGA MGC COFFEE-ийн Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээ богино хугацаанд эрчимтэй тэлж байгааг харуулж байна. Салбар бүрийн байршил, хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэн үйл ажиллагаа, үйлчилгээ, орчны шийдлээ тасралтгүй сайжруулж, хэрэглэгчдэдээ илүү ойртсоор байна. Шинэ салбар бүрээрээ MEGA MGC COFFEE нь өмнөх салбаруудынхаа туршлага дээр тулгуурлан интерьер, орчин, үйлчилгээний шийдлээ улам бүр шинэчилж, хэрэглэгч бүр өөрийн хэрэгцээ, хэв маягт тохируулан тухтай цагийг өнгөрүүлэх боломжтой, өөрийн гэсэн онцлог бүхий орон зайг бий болгож байна. Ингэснээр хэрэглэгчид дуртай уух зүйлээ тухтай орчинд сонгон үйлчлүүлэхийн зэрэгцээ MEGA MGC COFFEE-ийн онцлог болсон том хэмжээтэй, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн, олон төрлийн сонголт, найрсаг үйлчилгээг нэг дор мэдрэх боломжтой болж байна. Залуусын өдөр тутмын хэмнэлд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, орчин үеийн кофены соёлыг Монгол улсад өргөнөөр түгээн дэлгэрүүлж, хэрэглэгч бүрт “MEGA Taste, MEGA Smile” мэдрэмжийг хүргэх нь MEGA MGC COFFEE-ийн цаашдын зорилтын нэг хэсэг юм. Монгол дахь 12 дахь салбарын нээлт нь MEGA MGC COFFEE-ийн хурдацтай өсөлт, салбарын сүлжээгээ өргөжүүлэх стратегийн чухал алхам болж байгаа бөгөөд цаашид ч хэрэглэгчдэдээ илүү ойр, илүү тав тухтай, илүү онцлог орчныг бүрдүүлсэн шинэ салбаруудаар хүрч ажиллах болно хэмээн "Ази Брю Хаус ХХК"-н Гүйцэтгэх захирал Б.Билгүүдэй дурдсан юм. Тус салбарын нээлтийн үеэр хэрэглэгчдэдээ зориулан MEGA нэрийн бүтээгдэхүүнүүддээ 50%-ийн хямдрал зарлаж, шинэ салбараа танилцуулах онцгой урамшуулалт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хэрэглэгч та бүхэн маань нээлтийн урамшуулалтай холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ сонирхоорой. Ингээд Монголын кофены зах зээлийг тэргүүлэгч, кофены соёлыг эх орондоо өргөнөөр түгээн дэлгэрүүлж буй MEGA MGC COFFEE -ийн нийт хамт олонд 12 дахь салбараа амжилттай нээж байгаад халуун баяр хүргэе!
