Маргааш Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ
Маргааш буюу энэ 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхаарууллаа. 2026 оны 09-р сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгий, Увсын зарим сумдын нутгаар, 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Дорнодын хойд, Увсын баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Салхи: 19-21-нд тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
