Depository of News

Австралийн BUS 4X4 брэнд албан ёсоор Монголд

newsdepo.com · sport

2011 онд Австралийн Брисбэн хотод байгуулагдсан Toyota Coaster болон Toyota HiAce автомашинуудыг тоноглож, бартаат бөгөөд хол замд, найдвартай, аюулгүй зорчих боломжийг олгодог инженерчлэлийн эзэн Bus 4×4 группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр Вин партс ХХК ажиллаж байгаа бөгөөд албан ёсны танилцуулга нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Bus 4x4 нь маш энгийн санаанаас эхлэлтэй аж. Ердийн автомашинууд хүрэхэд хүндрэлтэй замуудад бид хэрхэн илүү олон хүн, илүү их тоног төхөөрөмж, илүү их боломжийг тээвэрлэн хүргэж чадах вэ? Яагаад 4х4 гэж? Уламжлалт автобус болон микроавтобусууд багтаамжийн асуудлыг шийддэг боловч хатуу хучилттай замаас бусад нөхцөлд туулах чадвар нь туйлын хязгаарлагдмал байдаг. Учир нь зөвхөн хойд дугуйн хөтлөгчтэй байх нь элбэг. Уул уурхайн сайтад том дампын операторуудыг зөөх, алслагдсан, шороон замын нөхцөлд онцгой байдлын багийг шаардлагатай газарт нь цаг алдалгүй хүргэх, төрийн болон батлан хамгаалах, хилийн цэрэг, цагдаа, тусгай албаны үйл ажиллагааг дэмжих, жуулчдыг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах, эсвэл зүгээр л хүмүүст илүү хол, хэний ч очиж байгаагүй газарт аялах боломжийг олгох зэрэг нь Bus 4x4-ийг бүтээсэн гол зорилго аж. Яагаад BUS гэж? Уламжлалт дөрвөн дугуйгаар хөтлөгчтэй (4WD) машинууд туулах чадвар сайтай байдаг. Гэвч та илүү олон хүнтэй баг, зорчигчид эсвэл тоног төхөөрөмж тээвэрлэх шаардлагатай үед тэдгээрийн багтаамж хязгаарлагдмал болдог. Хэцүү бэрх замыг туулан, хэн ч хүрч байгаагүй газар хүргэх автомашин бүтээж болох ч олон хүн тээвэрлэхийн тулд олон машин хэрэгтэй болох нь зардлыг өсгөнө. Bus 4x4 нь дээрх хоёр хэрэгцээг нэг дор нэгтгэсэн. Үүний үр дүнд ердийн суудлын автомашин явахад хүндрэлтэй замуудад илүү олон хүн болон тоног төхөөрөмжийг тээвэрлэн хүрэх чадвартай автомашин бий болсон юм. Bus 4x4 инженерчлэл Bus 4×4 группийн инженерүүдийн олон жилийн судалгаа, туршилтын эцэст Toyota Coaster болон Toyota HiAce брэндийн бага оврын болон микро автобусуудыг оффроүд буюу 4х4 болгох нь хамгийн тохиромжтой болохыг тодорхойлсон байна. Эдгээр автомашинуудыг өндөр туулах чадвартай 4x4 автомашин болгон хувиргахын тулд хүчний дамжуулах анги (drivetrain), амортизатор, нум (suspension) болон холбогдох бусад системийг инженерчлэлийн дагуу шинэчлэн тоноглодог. HiAce нь маневрлах чадвар болон уян хатан байдал шаардлагатай нөхцөлд нэн тохиромжтой, олон талын зориулалттай суурь болж өгдөг. Харин Coaster нь зорчигчийн багтаамжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг тул уул уурхай, ажилчдын тээвэр, төрийн байгууллага болон томоохон аялал жуулчлалын салбарт ашиглахад нэн тохиромжтой байдаг. Илүү их боломж Bus 4×4-брэндийн гол цөм нь инженерчлэл юм. Bus 4×4 группийн мэргэшсэн инженерүүдийн баг олон арван жилийн туршлага, хамгийн сүүлийн үеийн технологийг нэгтгэж, бартаат замын чадварыг дахин тодорхойлох шийдлүүдийг боловсруулсан. Тэд автомашины анхны загвартай бүрэн нийцсэн, 4×4 системийг бүтээж, энгийн стандарт автомашиныг хамгийн хэцүү орчинд ч дээд зэргийн гүйцэтгэл, найдвартай, бат бөх байдлыг хангасан, Австралийн болон олон улсын аюулгүй байдлын стандарт, ISO:9001 2017 стандартад нийцсэн, бартаат замын “мангас” болгож хувиргадаг. Илүү хүчтэй урагшилна. Илүү олон хүн тээвэрлэнэ. Илүү хол, шинэ газарт хүрнэ. Энэ нь зүгээр нэг тэнхлэгийг нь өндөрлөсөн микроавтобус эсвэл автобус биш юм. Автомашины хүчний дамжуулах ангийн бүтцийг сууриар нь өөрчилдөг систем нь урд дугуйнуудад хөтлөх хүчийг дамжуулахад шаардлагатай эд ангиудыг суулгаж өгдөг бөгөөд үүнд тусгайлан зохион бүтээсэн K-Frame (урд тэвш), урд дифференциал, кардан болон таван бул(CV), туслах кроп (transfer case), амортизатор, нумны даацыг нэмэгдүүлж, электроник удирдлагын нэгтгэсэн нэгдсэн системүүд багтдаг. Үндсэн ажиллагаа нь байнгын 4х4 бөгөөд хүндрүүлэгчийн горим, төвийн дифференциал түгжих систем, арын дифференциал түгжих системтэйгээрээ олон хүн тээвэрлэх боломжтой SUV болж хувирдаг. Bus 4x4 стандарт тоноглолд бүх дугуй хөтлөх систем, сайжруулсан арын амортизатор, даац нэмэгдүүлэх туслах нум, том дугуй (265/65 R17 AT/MT), өндөр даацын төмөр болон хайлшин обуд (зориулалтаас хамаарна), 18см өндөрлөх кит, агаар сорогч (snorkel)-оос эхлээд гишгүүр, доод хамгаалалт (rock sliders) болон хөдөлгүүр, туслах кроп, кардаан голын хамгаалалтууд хүртэлх бүхий л эд ангиуд багтах бөгөөд эдгээр нь замын хүнд нөхцөлд автомашины хамгаалалт, ашиглалт, туулах чадварыг сайжруулахад зориулагдсан цогц систем. Үүнээс гадна таны хэрэглээ, зориулалтаас хамаарч нэмэлтээр хийх боломжтой тоноглолууд байдаг. Жишээ нь урд төмөр хамгаалалт, тавцан ачаа, сүүдрэвч, их багтаамжтай шатахууны банк, доторлогоо, нэмэлт гэрэл, тусгай тохижилт гэх мэт. Автомашины доод явах анги болон хамгаалалт, туулах зайн хэмжээ, чирэх хүчин чадал, ачаа тээш болон зорчигчдын аюулгүй байдал зэрэг нь автомашиныг шинэчлэн тоноглох цогц үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд ингэснээр бодит амьдрал дээрх хүнд хэцүү шаардлагад бүрэн нийцсэн автомашиныг бүтээдэг. Bus 4x4 брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ВИН ПАРТС ХХК Алслагдсан бүс нутаг, зам тээврийн хүнд нөхцөл, холын зайн тээвэрлэлт зэргээрээ Австрали Монгол хоёр бараг ижил. Тэр утгаараа Bus 4x4 нь Монголын нөхцөлд заавал хэрэглэх ёстой инженерчлэлийн найдвартай бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасан инноваци шингээсэн шинэ шийдэл юм. Монгол дахь албан ёсны төлөөлөгч Вин партс ХХК нь зөвхөн Австрали бүтээгдэхүүнийг Монголд борлуулах бус Монгол дахь туршлагыг инженерчлэлээ улам төгс болгож, сайжруулахын төлөө ажиллах аж. Олон улсын бүтээгдэхүүний чанар чансаа нь түүний ард зогсож буй дотоодын түнш байгууллагын чадвараар тодорхойлогддог. Вин партс компани нь энэхүү зах зээл, түүний салбарууд, хэрэглэгчид, мөн хамгийн чухал нь эдгээр автомашинууд ажиллах бодит нөхцөл байдлыг маш сайн мэддэг. Bus 4x4 нь инженерчлэл, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон олон улсын туршлага дээр Вин партс орон нутгийн мэдлэг, чадавх, засвар үйлчилгээ болон харилцагчидтай сайн эргэх холбоотой байдгийн үр дүнд илүү үнэ цэнг хэрэглэгчдэдээ санал болгож чадна. Өмнө нь Вин партсийн инженер техникийн баг хамт олон Брисбэн дэх үйлдвэрлэлийн бааз дээр очиж, практик техникийн сургалтад хамрагдаж байсан бол одоо 100% дотооддоо Монгол залуус угсралт, суурилуулалт, туршилт тохируулгыг бие даан хийж гүйцэтгэж байна. Bus 4x4 инженерчлэл хэнд хэрэгтэй вэ? Уул уурхай: Олон улсад Bus 4x4 инженерчлэлийн ач тусыг хамгийн сайн ашигладаг салбаруудын нэг бол маргаангүй уул уурхайн салбар юм. Энэ салбарын үйл ажиллагаанд зөвхөн техник хөдөлгөх биш, хамгийн гол нь хүмүүсийг аюулгүй тээвэрлэх шаардлага тулгардаг. Ердийн 4x4 жип машин 4-5 хүний тээвэрлэх боломжтой байдаг. Харин Bus 4x4 нь уурхайн бүсэд ажиллах, туулах чадварыг бүрэн хадгалахын зэрэгцээ зорчигч багтаамжийн огт өөр, шинэ түвшний боломжийг олгодог. Өнөөдөр дотооддоо 4х4 хувиргалтыг хийсэн автомашинууд Монголын хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай бүс нутгуудад хэрэгжиж буй уул уурхай, баялгийн томоохон төслүүдийн үйл ажиллагааг найдвартай ханган, 24/7-оор тасралтгүй ажилласаар байна. Онцгой байдал болон түргэн тусламжийн үйл ажиллагаа: Бие бүрэлдэхүүн, аврах баг, эмнэлгийн тусламж, холбооны хэрэгсэл эсвэл тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг хамт тээвэрлэх шаардлагатай болдог. Илүү том зай, илүү хол зам, илүү найдвартай ажиллагааг хангахад хамгийн тохиромжтой шийдэл. Батлан хамгаалах, засгийн газрын болон тусгай үйл ажиллагаа: Бие бүрэлдэхүүн тээвэрлэх, холбоо харилцаа, логистик, явуулын удирдлагын байр эсвэл тусгай ажиллагааны хэрэгцээнд зориулан тоноглох бүрэн боломжтой. Аялал жуулчлал: Зорчигчийн багтаамжийг дөрвөн дугуйгаар хөтлөх чадвартай хослуулснаар аялал жуулчлалын операторуудад зочдоо байгалийн илүү гүн, алслагдсан бүсүүдэд ая тухтай хүргэх шинэ боломжуудыг нээж өгч байна. Хувь хэрэглэгчид: HiAce нь кемпэр (camper), экспедиц болон алсын аялалд нэн тохиромжтой. Хэрэв та Вин партс ХХК-ийн тоноглосон автомашиныг үзэх, мэдээлэл авах, туршилтын жолоодлого хийх бол 9-р сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж уулын энгэрт зохион байгуулагдаж буй Minepro уул уурхайн үзэсгэлэнгээр зочлоорой. var items_58193 = [{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/bm58sf_1_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/ww0b1k_2_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/clv779_3_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/m942j6_4_x974.jpg', w: 1920, h: 2880, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/8wld5y_5_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/fyq2dc_6_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/hmys5m_7_x974.jpg', w: 1920, h: 2880, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/fr8kr9_8_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/px3d6t_9_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/zg3c0w_11_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/whvl7u_12_x974.jpg', w: 1920, h: 1280, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/w142ik_15_x974.jpg', w: 1920, h: 1441, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/faxinc_16_x974.jpg', w: 1920, h: 1441, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/75ydfj_17_x974.jpg', w: 1920, h: 1441, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/bau2ke_18_x974.jpg', w: 1920, h: 1441, subHtml: ''},{ src: 'https://content.ikon.mn/news/2026/9/17/5tv91t_19_x974.jpg', w: 1920, h: 1441, subHtml: ''}]; Холбоотой нийтлэл: https://ikon.mn/n/3mps Австралийн BUS 4X4 брэндийн албан ёсны төлөөлөгч ВИН ПАРТС ХХК Холбоо барих утас: 77225030 , 88145030 , 88105348 Web: www.winparts.mn Мэйл хаяг: sales@winparts.mn Facebook page: Winparts

Read full article →