Depository of News

АЗИЙН НААДАМ 2026: Монголын тамирчдын тоглолтын хуваарь, мэдээ мэдээлэл

newsdepo.com · sport

“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод болно. Монгол Улсаа төлөөлж 34 спортын төрөлд 209 тамирчин өрсөлдөх юм. Энэ удаагийн азийн наадамд Монголоос эрэгтэй 147, эмэгтэй 152 тамирчин өрсөлдөнө. Ташрамд сонирхуулахад шар тивийн 20 дахь удаагийн наадмын нээлтэд Монголын багийн тугчаар дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин П.Энххүслэн нар сонгогджээ. Манай тамирчдаас хамгийн ахмад нь байт харваач П.Жамъянгомбо 53 настай бол хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Б.Хандармаа 13 настай ба нийт тамирчдын дундаж нас 23.9 (эмэгтэй 22.9 / эрэгтэй 24.9) байна. Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв. Харин манай улс 1974 оноос хойш Азийн наадамд оролцсон түүхтэй. Түүнээс хойш 12 наадамд оролцохдоо 28 алт, 51 мөнгө, 104 хүрэл буюу нийт 183 медаль хүртсэн юм.

Read full article →