ҮЙЛ ЯВДАЛ: Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын талаарх шийдвэрээ танилцуулна
Төрийн ордонд 11:00 цагт Ардчилсан намын бүлгийн гишүүд "Төрийн өмчийн хулгай ба төсөв" сэдвээр мэдээлэл өгнө. 14:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно. ХЭҮК-ын хурлын зааланд 11:00 цагт Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлнэ. Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд 11:00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойд зориулсан цэцэг өргөх ёслол болно. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт 11:00 цагт “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавина. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт НӨАТ төлөгчдийн эрх ашгийг хамгаалах Тэгш шинэчлэл 13.10 ТББ-аас НӨАТ-ын хууль Монопол компаниудад давуу боломж олгож байгаа талаар мэдээлэл хийнэ. 12:00 цагт Хохирогчгүй хэргийн төлөө эрүүгийн ялтан болсон талаараа өрх толгойлсон ээж Г.Урангоо мэдээлэл хийнэ. Монголбанкны байранд 14:00 цагт Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын талаарх ээлжит, макро зохистой бодлогын талаарх ээлжит бус шийдвэрээ танилцуулна.
