Depository of News

Л.Болдбаатар: Хүн бүр дагаж дуулсан найр шиг сайхан тоглолт болно гэж найдаж байна

newsdepo.com · world

Монгол Улсын гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолт энэ сарын 19-н буюу Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. Гавьяат жүжигчин Л.Болдбаатар "Би урлагт хүчин зүтгээд 25 жил болсон байна. Энэ тоглолтыг 10 жил бодож, мөрөөдөж ирсэн. Бэлтгэл ажил маш сайхан хангагдаж байна. Би болж өгвөл хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг дуулахаар оруулсан. Тэр үдэш хүн бүр дагаж дуулсан найр шиг сайхан тоглолт болно гэж найдаж байгаа. 2004 оноос хойш Монгол бөхийн өргөө болон Улаанбаатар паласт тасралтгүй тоглолт хийсэн. Энэ тоглолтуудыг бодвол сандрал харьцангуй бага байна. Тоглолтын баг хамт олон маш сайн ажилласан. 20 гаруй жил Лосолын Болдбаатар гэдэг нэр хүндийг олгож, өлгийдөж авсан түмэн олондоо баярлалаа. Миний дуу залуу үеийнхэнд хүрч буйд баяртай байгаа. Үнэнч сонсогчдодоо баярлалаа" гэв. Өнөөдрийн байдлаар нийт тасалбарын 90 хувь нь зарагдаж дууссан аж. Үндсэндээ гурван өдрийн турш тасалбар зарагдаад дуусах магадлалтай учраас урьдчилаад тасалбараа аваарай гэж сануулав. Тоглолтын хаалга 15:00 цагт нээгдээд 19:00 цагт албан ёсоор эхлэх юм байна. "Улс төрийн үймээн бужигнаантай өдрүүдэд "Чи над шиг дурлаж чадах уу" дууны хэрүүл хангалттай өндөрт гарлаа. Миний хувьд Л.Болдбаатар хангалттай сайхан дуулсан" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн гитарчин Д.Өлзий-Орших "Аливаа тоглолт маш олон хүний хичээл зүтгэл хөдөлмөрөөр бүтдэг. Намар маш их найр хурим болдог. Энэ намрын задгай талбайн сүүлийн тоглолт маань Монголоо дуулж, Монголоороо түрсэн сайхан тоглолт болно гэж найдаж байна. "Чи над шиг дурлаж чадах уу" дууг би намуухан сонсох юмсан гэж боддог байсан. Дууг хэн ч дуулж болно. Л.Болдбаатар энэ дууг дуулснаар хүмүүсийн анхаарлыг тоглолт руу татсан байх. Улс төрийн үймээн бужигнаантай өдрүүдэд "Чи над шиг дурлаж чадах уу" дууны хэрүүл хангалттай өндөрт гарлаа. Миний хувьд Л.Болдбаатар хангалттай сайхан дуулсан. Гадаадад байдаг найзууд утастаад "Чиний энэ дууг урьд нь сонсохоор юу гээд байгаа нь мэдэгдэхгүй Баакча орилоод байдаг. Одоо ингээд сонссон чинь ямар гоё үгтэй хайрын дуу вэ" гэсэн. Чи яагаад дуулуулав гэхээс илүүтэй ямар гоё болов оо гэж хүмүүс над руу ярьсан" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Read full article →