Depository of News

Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг болон БЗД-т гарсан долоон ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

newsdepo.com · world

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.09.16) 15:00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс нэг түймрийг цурманд оруулж, зургаан түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын "Жаргалантын ам" гэдэг газар энэ сарын 15-нд гарсан ойн гал түймрийг мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Мөн ОХУ-аас хил давж орж ирсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүртгэгдсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийг голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа талаар мэдээллээ. Харин Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол суманд- 2, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод нийт тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 151 хүн, 27 автомашинтайгаар оролцож байгаа юм байна.

Read full article →