"Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох баг тамирчдын зардал болох ₮248 саяыг Засгийн газрын нөөц сангаас гаргана"
“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах 248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Япон Улсын Айчи-Нагояа хотноо ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 5-ныг дуустал Азийн зуны спортын наадам болох юм. Тус наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулалтаа хийж байгаа юм байна.
