Depository of News

"Нийтийн тээврийн салбарын хэмжээнд есөн өдрийн шатахууны нөөцтэй"

newsdepo.com · world

Энэ оны есдүгээр сарын байдлаар нийслэлд 19 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 3,740 сургуулийн суудал, 1,620 цэцэрлэг, 840 бага сургуулийн хүүхдийн суудал шинээр бий болжээ. Эрүүл мэндийн салбарт 23 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, есдүгээр сарын 14-ний байдлаар 82.3 хувийн гүйцэтгэлтэй байна. "Харин нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагууд 4.4 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл, хөлддөггүй шингэний нөөцтэй, 1.5 тэрбум төгрөгийн шатах тослох материалын нөөц, салбарын хэмжээнд есөн өдрийн буюу 429 тонн шатахууны нөөцтэй байна" хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс Улаанбаатар хотын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэв.

Read full article →