Энэ оны эхний найман сард 62 удаагийн үер, 34 газар хөдлөлт бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2026 оны эхний наймдугаар сард 3,545 удаа бүртгэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувь буюу 283-аар буурсан үзүүлэлт аж. Тухайлбал 62 удаагийн үер, 34 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бол объектын гал түймэр 2,594, ой хээрийн түймэр 139 бүртгэгдсэн байна. ҮСХ
