ҮЙЛ ЯВДАЛ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ танилцуулна
Төрийн ордонд 10:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлнэ. 13:00 цагт Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулна. УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд 11:00 цагт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ олон нийтэд танилцуулна. БОУАӨЯ-ны хурлын танхимд 11:00 цагт БОУАӨЯ, Озоны үндэсний алба хамтран Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгнө. Тайж хайрханд 14:00 цагт "MiningWeek & MinePro 2026" олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нээлт болно.
