Зам, талбайн халтиргаанд 11 мянган тонн давс, 9 мянга гаруй тонн бодис зарцуулахаар төлөвлөжээ
Өвлийн улиралд халтиргаатай зам талбайд давс, бодис цацаж хайлуулдаг. Энэхүү давс, бодисын нөөцийг бүрдүүлж эхэлжээ. Тодруулбал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , “ Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн есөн дүүргийн гэрээт хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд болон зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хувийн хэвшлийн байгууллагууд 2026-2027 онд 11,025 тонн давс, 9,736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөжээ. Есдүгээр сарын 15-ны байдлаар 10,016 тонн давс, 6,140 тонн бодис нөөцөлсөн байна. Өнгөрсөн онд 9,518 тонн давс, 9,590 тонн бодисыг нөөцөлж байжээ.
