Depository of News

Ираны дайн дууссаны дараа АНУ-д туслаагүй орнуудаас “нөхөн төлбөр” авахаа Трамп мэдэгдлээ

newsdepo.com · world

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бараг долоон сарын өмнө Ираны эсрэг эхлүүлсэн дайндаа туслаагүй өөрийн холбоотнуудыг байнга шүүмжилж, дарамталсаар байгаа. Тэгвэл тэрбээр Даваа гарагийн орой эдгээр орнуудаас “нөхөн төлбөр” авч, дайнд гаргасан зардлаа нөхөх санааг илэрхийлсэн байна. Дайны улмаас Ираны тал Ормузын хоолой хааснаар дэлхийн зах зээлд газрын тосны ноцтой хомсдол үүсээд байгаа бөгөөд Трампын засаг захиргаа энэхүү усан замыг хяналтдаа авахын тулд олон улсын хамтын хүчийг ашиглахыг чармайж байгаа юм. “Ормузын хоолойгоор газрын тос урссаар байна. Бидэнд ямар ч тусламж үзүүлээгүй дэлхийн улс орнууд энэхүү мөргөлдөөнийг дууссаны дараа АНУ-д зардлыг нөхөн төлөх ёстой, төлөх ч болно. Бид үүнийг өөрсдийнхөө төлөө гэхээсээ илүү бусдын төлөө хийж байгаа бөгөөд үеийн үед ийм байсаар ирсэн!” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ. Ингэхдээ тэр аль нэг улсын нэрийг дурдаагүй байна. Дөрөвдүгээр сард Трамп дайнд туслаагүй орнуудыг шүүмжлэхдээ Өмнөд Солонгосыг онцлон дурдаж байсан юм. Тухайлбал тус улсыг Умард Солонгосын цөмийн зэвсгийн нөөцийн “яг хажууд”, “аюултай нөхцөл байдалд” байдгийг сануулж байжээ. Хожим Трамп хоёр улсын жил бүр зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах тушаалыг Пентагонд өгч байв. Эх сурвалж: Yonhap News

Read full article →