Depository of News

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ

newsdepo.com · world

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2026 оны зургаадугаар сарын эцэст 12.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.8 хувиар өссөн үзүүлэлт болов. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.6 хувийг буюу 12.1 их наяд төгрөгийг хэвийн зээл, 1.5 хувь буюу 188.4 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах зээл, 0.9 хувь буюу 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Ипотекийн зээлдэгчдийн тоо 2026 оны долоодугаар сарын эцэст 136.8 мянга болж өмнөх оны мөн үеэс 9.4 мянга буюу 7.3 хувиар өссөн гүйцэтгэлтэй гарсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.

Read full article →