Depository of News

Юнител групп data lakehouse технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн туршлагаа хуваалцлаа

newsdepo.com · tech

Технологийн салбарынхан нэг дор цугласан "Tech Symposium Mongolia 2026" арга хэмжээ өчигдөр боллоо. Тус симпозиумд технологийн салбарын 300 гаруй төлөөлөл оролцож, Artificial intelligence(AI)-г байгууллагын бодит үйл ажиллагаанд хэрхэн найдвартай, аюулгүй, үр дүнтэй нэвтрүүлэх талаар туршлага солилцож, хэлэлцсэн юм. Түүний дотор Монголын мэдээлэл технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулж буй Юнител групп ямар шинэчлэлийг хийж, ямар шийдлийг нэвтрүүлсэн талаараа танилцууллаа. Тэд энэ жил Dell technologies-той хамтран data lakehouse шийдлийг нэвтрүүлээд байгаа билээ. Юнител группийн Дижитал шилжилтийн газрын захирал Б.Жулдыз "Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимжуулж, хэрэглэгчидтэйгээ илүү ойртох зорилгоор digital transformation төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд дата маань 4.5 дахин нэмэгдсэн. Дээр дурдсан data lakehouse нь их хэмжээний датаг зөв хадгалахаас гадна байгууллагуудын шийдвэр гаргалтыг улам хурдтай болгох AI-ын суурь болж байгаа. Үүнээс гадна олон мянган хэрэглэгчийн датаг аюулгүй найдвартай хадгалахад чухал ач холбогдолтой" гэдгийг хэллээ. Data lakehouse-г нэвтрүүлснээр Юнител группт ямар үйлчилгээний өөрчлөлт гарсан бэ? Хэрэглэгчийг гомдол гаргахаас нь өмнө сүлжээний асуудлуудыг шийдэх боломжтой болсон. Их хэмжээний датаг боловсруулснаараа хэрэглэгчдэд асуудал үүсэхээс өмнө шийдэх боломжийг бүрдүүлжээ. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаалж, зөвхөн өөрийнхөө дата хэрэглээний мэдээллийг дэлгэрэнгүй харах, хэрэглээндээ тохируулан үйлчилгээгээ сонгох боломжтой болжээ. Юнител групп Dell Technologies-тэй хамтран data lakehouse-н эхний үе шатыг амжилттай нэвтрүүлсэн. Үргэлжлүүлэн дата мэдээллүүдийг ангилах ажлуудыг зохион байгуулах аж. Data lakehouse-г нэвтрүүлснээр байгууллагууд урт хугацааны дататай холбоотой хөрөнгө оруулалтыг оновчлох, дотоод бизнесийн шийдвэр гаргалтуудыг илүү хурдан, оновчтой хийх боломжтой болно гэдгийг Юнител группийн Дижитал шилжилтийн газрын захирал Б.Жулдыз тайлбарласан юм. Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр Юнител группийн lakehouse шийдлийн нэвтрүүлэлт, хэрэгжүүлэлт болон бодит үр дүнгийн талаар илтгэл танилцуулсныг тоймлон хүргэе. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хэрэглэгчдийнхээ юу хүсэж байгааг нь сайтар ойлгож, туршлагыг нь сайжруулж, хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг нь санал болгосон компани өнөөдрийн зах зээлд манлайлж байна. Бид ч ялгаагүй энэ чиглэл рүү яваа. Бид сүүлийн гурван жил дижитал шилжилт буюу transformation, дижиталжуулалт, AI-г эрчимтэйгээр хэрэгжүүлж байгаа. Энэ эрчимтэй дижиталжуулалтын үр дүнд сүүлийн гурван жилд дата тэсрэлт явагдсан хэмээн хэлж болох юм. Юнител группийн хувьд 20 гаруй охин компанийн үйл ажиллагаанаас үүсэж буй өгөгдлийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн. 2023 онд өдөрт 1.9 терабайт өгөгдөл боловсруулдаг байсан бол 2026 онд энэ хэмжээ 8.6 терабайт болж, гурван жилийн хугацаанд 4.5 дахин нэмэгджээ. Энэ нь өдөрт дунджаар 5 мегабайтын хэмжээтэй 1.7 сая орчим зурагтай дүйцэх хэмжээний өгөгдөл юм. Энэ бол зөвхөн бидний шаардлагатай гэж үзээд боловсруулж байгаа дата. Үүнээс гадна 30 гаруй ТB дата үүсгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл бизнесийн хувьд өндөр ач холбогдолтойг нь сонгож lakehouse-д боловсруулж байгаа нь 8.6 TB дата. Манай датаны хэмжээ 4.5 дахин өсөхөөс гадна манай төрөл бас нэмэгдсэн. Өмнө нь зөвхөн тоон мэдээлэлд тулгуурлан дата анализ хийдэг байсан бол одоо АУДИО, ВИДЕО, ТЕКСТ болон олон төрлийн машинаас их хэмжээний датаг өдрөөр биш секундээр хэмжиж анализ хийдэг болсон гэсэн үг. Зах зээлд Юнител группийг телекомоор төсөөлдөг. Гэтэл бид өнөөдөр медиа бизнес, финтек, байгууллагын бизнесийн зах зээл гэх мэтчилэн 20 охин компани, брэндийг зах зээлд явуулж байна. Үүний цаана 90 гаруй ялгаатай системийн датаг дээр дурдсан data lakehouse маань боловсруулж байгаа. Үүний үр дүнд өгөгдөл ашиглах хүртэлх хугацаа 80 хувиар богиносож, гар ажиллагаа 5 дахин буурсан. Мөн тодорхой өгөгдөл боловсруулах ажиллагааны гүйцэтгэл 80 дахин сайжирсан үзүүлэлт гарчээ. Нэг талдаа датаг хамгаалах, нөгөө талдаа асуудлыг хэрхэн яаж шийдээд байна вэ? Өмнө нь бид бүх датагаа нэг архитектураар шийддэг байсан бол одоо 4-5 хуваан телеком, медиа энтертайнмент, enterprise буюу аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн бизнес, платформд суурилсан бизнес гэж ялгаатайгаар хувааж эхэлсэн. Таны датаг аюулгүй хадгалдаг хэвээр. Гэхдээ илүү хурдан, оновчтой өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах боломжтой болсон. Юнител групп бизнес data lakehouse хэрэгжүүлснээр ямар үр дүн гарсан юм бэ? Өнөөдөр бидний сууж буй танхимын ойролцоо сүлжээг байнга сайжруулахаар ажиллаж байдаг. Жишээлбэл энэ хавьд 100 хувийн хүчин чадалтай өргөтгөлийг хийсэн байлаа ч хэрэглэгчдэд хүрэхдээ 60-80 хувь болоод дата нь буугаад очих тохиолдол бий. Энэ нь хэрэглэгчийн гар утасны төрөл болон ухаалаг машин зэрэгтэй холбоотой байж болно. Ухаалаг машин ойролцоо явах үеэр манай долгионы давтамжуудыг өөрчлөх зэрэг тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Иймд өдөр тутам үүсэж байгаа датаг тухай бүрд нь нэгтгэж 60, 80 хувиар хэрэглэгчдэд очоод байгаагийн гол шалтгаан нь хаана байна вэ гэдгийг data lakehouse-н тусламжтайгаар анализ хийж, олж харж болно гэсэн үг. Үүний тусламжтайгаар proactive action буюу хэрэглэгч гомдол гаргахаас өмнө сүлжээний асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлж буй. Юнителийн аппликэйшнд AI driven буюу хэрэглээний дэлгэрэнгүйг харуулдаг болсон. Тухайлбал хэрэглэгч датагаа энэ сард юунд түлхүү ашигласан зэргээр дэлгэрэнгүй задаргааг харуулж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн сартай харьцуулахад таны дата хэрэглээ юун дээр өссөн гэх мэдээллийг өгдөг болсон. Бид процесс, дата, үүний цаана ажиллаж байгаа систем, технологи, хүмүүсийн ажилладаг арга барилыг нь хүртэл цогцоор нь шинэчлэх байдлаар өөрчлөлтийг хийж байна. Ингэхдээ AI сууриа бэлтгэж байгаа. Гурван жилийн өмнөөс эхлэн дата стратегиа тодорхойлсон. Одоогийн байдлаар Юнител групп дээр 10 гаруй AI хөгжүүлсэн байгаа. Тэгвэл Data lakehouse технологийг Юнител групп нэвтрүүлэхэд хамтран ажилласан Phillip Wu /Regional Sales Director, Infrastructure Solution Group, Dell Technologies/ илтгэлдээ: "Компаниуд GPU төхөөрөмжид асар их хөрөнгө оруулж байгаа ч дата нь бэлэн бишээс үүдэн тооцоолох хүчин чадлынх нь ихэнх хувь нь сул зогсож байна. AI-ийг бодитоор ашиглахын тулд эхлээд олон эх үүсвэрийн датаг нэгтгэн удирдах, дата урсгалын нэгдсэн суурийг бүрдүүлэх шаардлагатай" гэдгийг онцоллоо.

Read full article →