Depository of News

“Тэнгэр Даатгал” ХК Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд шилжин бүртгэгдлээ

newsdepo.com · sport

Комплайнс, засаглалын үнэлгээгээр 100 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдэв “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн 2026 оны үнэт цаасны бүртгэлийн ангиллын шалгалтын дүгнэлтээр нөхөн төлбөрөөр тэргүүлэгч “Тэнгэр Даатгал” ХК тавигдсан бүх шаардлагыг бүрэн хангаж, өмнө нь бүртгэлтэй байсан II ангиллаас Биржийн хамгийн дээд шатлал болох I ангилалд шилжин бүртгэгдлээ. Мөн энэ удаагийн шалгалтаар компанийн комплайнс, засаглалын үнэлгээ 100 хувийн гүйцэтгэлтэй буюу бүрэн хангагдсан гэж дүгнэгдсэн байна. Монголын Хөрөнгийн Бирж нь бүртгэлтэй компаниудыг үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, арилжааны идэвхжил, засаглалын түвшнээс шалтгаалуулан I, II, III гэсэн гурван ангилалд ангилдаг. Эдгээрээс I ангилалд Биржийн тавьсан шалгуур үзүүлэлтүүдийг тогтвортой бөгөөд бүрэн хангасан, санхүүгийн хувьд тогтвортой, засаглал ил тод компаниуд багтдаг. Тэнгэр Даатгал ХК-ийн энэ удаагийн ахиц нь компанийн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн засаглал, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлийн тууштай бодлогын үр дүн юм. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд ямар ач холбогдолтой вэ? I ангилалд бүртгэгдсэн нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн засаглал, санхүүгийн тогтвортой байдал, ил тод байдалд итгэх итгэлийг баталгаажуулсан бирж түвшний дүгнэлт юм. Ингэснээр компанийн хувьцаа хөрвөх чадвар сайжирч, идэвхтэй арилжаатай индексүүдэд (жишээ нь Топ-20 индекс) хамрагдах, институцийн болон гадаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломж нэмэгдэнэ. Мөн энэ нь эрсдэл харьцангуй бага, найдвартай хөрөнгө оруулалтын сонголт болохыг илтгэж, ирээдүйд хувьцааны ханшийн тогтвортой хөгжил, ногдол ашгийн бодлогод эергээр нөлөөлөх суурь болно. Байгууллага, багийн хувьд ямар ач холбогдолтой вэ? Энэхүү амжилт нь сүүлийн жилүүдэд засаглал, дотоод хяналт, комплайнсын тогтолцоог бэхжүүлэхэд зориулсан хамт олны хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр дүн бөгөөд бүх ажилтны ур чадвар, хариуцлагатай ажиллагааг гадаад, бие даасан талаас баталгаажуулсан хэрэг юм. Ийнхүү I ангилалд шилжсэн нь багийн гишүүд бүрийн өдөр тутмын ажил хариуцлагатай, стандартад нийцсэн байгааг харуулж буй бөгөөд цаашид ч компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлэн улам бэхжүүлэх эрмэлзлийг илэрхийлж байна. Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж ХК

Read full article →