Монголын анхны аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан санхүүгийн цоо шинэ үйлчилгээ

Монголын санхүүгийн зах зээлд аж ахуйн нэгжүүдийн богино хугацааны мөнгөн урсгалын хэрэгцээг технологи ашиглан шийдсэн босон шинэ үйлчилгээ нэвтэрч, бизнесүүдэд санхүүжилтийн өөр нэг боломжийг бий болгож байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлэгч “Фанд Ми Бирж” ХХК нь 2023 оны 2 дугаар сарын 10-нд байгуулагдсан бөгөөд аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Богино хугацаат санхүүжилтийн зуучлал B2B зээлийн үйлчилгээ” болох FUNDME.MN платформыг хөгжүүлэн ажиллаж байна. Энэхүү үйлчилгээний гол зарчим нь компаниуд богино хугацаат илүүдэл мөнгөн хөрөнгөөсөө өгөөж хүртэх, нөгөө талд санхүүгийнхээ хэрэгцээг шийдэхэд оршино.

FUNDME.MN -ийн үйл ажиллагаа бодит хэрэглээ дээр хэрхэн өргөжсөнийг сүүлийн жилүүдийн үзүүлэлтээс харж болно. 2024 онд 50.9 тэрбум төгрөгийн зээлийг 162 харилцагчид зуучилж байсан бол 2026 оны байдлаар тус платформ хоёр жилийн хугацаанд нийт 300 тэрбум гаруй төгрөгийн богино хугацаат B2B санхүүжилтийн зуучлал хийжээ. Энэ хугацаанд санхүүжилт олгогч талаас 1224+ удаа санхүүжилт татаж, 2192+ удаагийн зээлийн хүсэлтийг амжилттай биелүүлсэн байна.

FUNDME-ийн үйл ажиллагааг үндсэндээ “Санхүүжилт өгөх” болон “Зээл авах” гэсэн хоёр бүтээгдэхүүн үйлчилгээгээр ойлгож болно.

“Санхүүжилт өгөх” бүтээгдэхүүн үйлчилгээ нь түр хугацаанд ашиглагдахгүй байгаа мөнгөн хөрөнгөө богино хугацаагаар байршуулж, өндөр хүүгийн өгөөж хүртэхийг хүссэн харилцагчдад зориулагдсан.

Харин “Зээл авах” бүтээгдэхүүн үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагаанд нь богино хугацаат гэнэтийн санхүүгийн хэрэгцээ үүссэн аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан. Гэхдээ зээл хүссэн аж ахуй нэгжүүд нь FUNDME.MN платформд хандаж, зээлийн эрхээ тогтоолгох шаардлагатай. Платформын онцлог нь зээлийн эрх нээхдээ барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөлтэйгөөрөө давуу талтай.

Энэ хоёр бүтээгдэхүүн нэг систем дээр огтлолцдог. Нэг талд нь бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа богино хугацааны мөнгөн хөрөнгийн хэрэгцээ, нөгөө талд нь тодорхой хугацаанд ашиглагдахгүй байгаа мөнгөн хөрөнгө байна. FUNDME.MN-ийн зорилго нь эдгээр хоёр талын хэрэгцээг технологийн тусламжтайгаар холбож, мөнгөн хөрөнгийн эргэлтийг илүү шуурхай, уян хатан болгоход оршдог.

FUNDME.MN — Өгөөжөө өөртөө, боломжийг бусдадаа хуваалцъя.

Вэбсайт: fundme.mn
Утас: +976 72229911
Мэйл хаяг: info@fundme.mn