Ш.Оюумаа: Алслагдсан дүүрэг рүү нийтийн тээврийн автобусаар дайвар явуулах боломжтой болсон

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах үйлчилгээг туршилтаар эхлүүлээд буй.

Энэ тухай Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа "Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1*180 орчим тээврийн хэрэгсэл 139 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс алслагдсан Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд өдөрт 9-10 тээврийн хэрэгсэл үйлчилдэг.

Нийтийн тээврийн төлбөр менежментийн шинэ систем нэвтэрснээр иргэд гар утасны аппликэйшн ашиглан алслагдсан чиглэлүүдэд нийтийн тээврийн суудал захиалах үйлчилгээ, дайвар дайх үйлчилгээг авах боломж бүрдсэн.

Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд хол замд иргэдийг ая тухтай зорчуулах зорилгоор суудал захиалах үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж байна” гэж мэдээлэв.

Хотын алслагдсан дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх буудал руу Х:18 Тэнгэр плаза-Багахангай, Х:17 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Эрдэнэ сум-Багануур /Хэрлэн худалдааны төв/, Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ), Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ), ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) нэршлээр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг байна.