Depository of News

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖЭЭЧ: Хэн ч анзаарахааргүй жижиг шинж тэмдэг хэрэг илрүүлэх гол түлхүүр болох нь бий

newsdepo.com · sport

Гэмт хэргийн мөрөөр мөшгөн, нотлох баримтыг шинжлэн судалж гэм буруутай этгээдийг олж тогтооход КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖЭЭЧИД чухал үүрэг оролцоотой ажилладаг.

Тэд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийхдээ цус, ДНХ, үс хялгас, шүд, хөлийн мөр, гар хурууны хээгээр тогтохгүй үнэр, дуу авианы мөрийг хүртэл мөшгөдөг тусгай мэргэжилтнүүд.

Гэвч одоо цагт гарын хээгээ үлдээгээд явдаг хулгайч бараг л байхгүйтэй адил буруутай этгээд үйлдлээ нуун дарагдуулахын тулд янз бүрийн арга хэрэглэж байна.

Наад зах нь бээлий өмсөх зэргээр ул мөрөө баллахыг оролддог ч мөргүй үлдсэн гэмт хэрэг гэж үгүй. Гагцхүү түүнийг илрүүлж, зөв тайлбарлах нь шинжээчийн үүрэг.

Түүнчлэн криминалистикийн шинжлэх ухаанд хүний дүр төрх судлал гэж бий. Нас ахих тусам хүн хөгширч, өөрчлөгддөг. Гэхдээ хүний биеэс огт өөрчлөгддөггүй эрхтэн бол нүдний хүүхэн хараа, мөн бусад эрхтнүүдээс хамгийн бага өөрчлөлт гардаг эрхтэн бол чих.

Зарим тохиолдолд хэргийн хохирогч, оролцогчийн чихний үндсэн бүтэц, байрлал нь хүнийг танихад харьцангуй тогтвортой, ач холбогдолтой тул тодорхойлох боломжтой аж. Энэ нь дүр төрхийн шинжилгээнд хамаарна гэдгийг Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч У.Батмөнх хэлж байлаа.

Мэргэжлээрээ 12 дахь жилдээ ажиллаж байгаа шинжээч У.Батмөнх нь ОХУ-ын Волгоград хотын цагдаагийн академид Криминалистикийн шинжээч мэргэжлээр зургаан жил суралцаж төгссөн. Эх орондоо ирээд 2015 онд Чингэлтэй дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасагт шинжээчээр томилогдож ажиллажээ.

Тэрбээр 2022-2024 онд ОХУ-ын Москва хотын удирдлагын академид удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, одоо Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар (ШШЕГ)-ын Криминалистикийн шинжилгээний газарт Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээчээр ажиллаж байна.

Бусдын гарын үсэг, гар бичвэрийг дуурайлган зурах, хуурамч гэрээслэл бичиж үлдээх, мөнгөн дэвсгэрт, гадаад паспортыг хуурамчаар үйлдэх зэргээс эхлээд олон төрлийн бичиг баримтын оношилгоо болон адилтгалын шинжилгээг энэ лабораторид хийж, жинхэнэ хуурамч эсэхийг тогтоодог.

Ажигч гярхай, нягт нямбай ажиллах үүрэгтэй тэдний мэргэжлийн онцлогийн талаар Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч У.Батмөнхтэй ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэж байна.

"гэрч, хохирогч, зарим тохиолдолд сэжигтний дурсамжид үлдсэн мэдээлэл хэрэг мөрдөхөд чухал ач холбогдолтой"

-Гэмт хэргийг мөрдөх, тухайн гэмт хэргийг амжилттай илрүүлэхэд криминалистик ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Шинжээчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар яриагаа эхлэх үү?

-Бидний мэддэгчлэн хэл шинжээч, эдийн засгийн шинжээч зэргээр мэргэжил тус бүрд шинжээч нар томилогддог. Харин криминалистикийн шинжээчид хэргийн газарт хамгийн түрүүнд очиж ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлдэг. Түүнийхээ дагуу дүгнэлт гарган мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгснөөр хэргийг шийдвэрлэхэд өндөр ач холбогдолтой ажилладаг хэмээн тайлбарлаж болох юм.

-Хэн нэгэн гэмтэй этгээдийг ял завшихаас сэргийлэх, нөгөөтээгүүр гэм буруугүй хүнийг хилсээр шийтгэхээс зайлсхийхийн тулд нотлох баримтыг нягт нямбай үнэлэх шаардлагатай болдог болов уу?

-Тийм ээ. Нотлох баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлтийг үнэн зөв гаргах нь хамгийн чухал. Жишээлбэл бичигт баримтын шинжилгээний лабораторид гарын үсгийн шинжилгээг хийнэ.

Иргэд хоорондоо гэрээ байгуулж, мөнгө төгрөгийн асуудал үүсэхэд гарын үсэг зурсан, зураагүй гэх маргаан гардаг. Улмаар маргаан нь шүүхээр ороход үнэхээр өөрийнх нь гарын үсэг мөн үү, эсвэл хүний өмнөөс гарын үсэг зурчихсан байна уу гэдгийг тогтоохоор бичиг баримтын шинжилгээг хийдэг гэсэн үг.

Хэрэв алдвал гэмгүй хүн эд хөрөнгөөрөө хохирох, гэмт этгээд ялаас мултрах асуудал үүсэж болзошгүй. Иймд криминалистикийн шинжээч маш хариуцлагатай ажиллах ёстой.

-Криминалистикийн шинжилгээг мөр судлал хэмээн ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл хүний үлдээсэн мөрөөр мөшгөдөг мэргэжил байна гэж анзаарсан. Үнэр, ДНХ, дуу авиа, ой ухааны мөр хүртэл энэ салбар шинжлэх ухаанд багтдаг юм билээ.

-Мөр судлал бол гэмт үйлдлийн улмаас үүссэн төрөл бүрийн мөрийг илрүүлэх, бэхжүүлэх, шинжлэх чиглэл юм. Олон хүн зөвхөн гар хурууны мөр гэж ойлгодог боловч үнэндээ үүнээс хавьгүй өргөн хүрээтэй.

Хөлийн мөр, дугуйн мөр, багаж хэрэгслийн мөр, шүдний мөр, үнэрийн мөр, дуу авианы шинжилгээ, биологийн ул мөр зэрэг олон төрлийн мөрийг судалдаг.

Эдгээр мөр нь хэрэг хэрхэн бий болсон, хэн оролцсон, ямар нөхцөлд үүссэн талаар үнэ цэнтэй мэдээлэл өгдөг.

Арваад жилийн өмнө бид хэргийн газарт очоод голчлон хурууны хээ авч холбогдогч сэжигтнийг тогтоодог байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Хүн амины хэргийг цус, ДНХ, үс хялгасаар тогтоодог болж байна. Хамгийн гол нь нотлох баримтыг хэргийн газраас бэхжүүлж авах нь маш нарийн ажил.

Тухайлбал:

Ой ухааны мөр гэдэг нь хэрэг явдлыг харсан, сонссон, мэдэрсэн хүний ой санамжид хадгалагдсан мэдээллийг хэлдэг. Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч, зарим тохиолдолд сэжигтний дурсамжид үлдсэн мэдээлэл юм. Энэ нь гар, хурууны мөр шиг биет зүйл биш боловч хэрэг мөрдөхөд чухал ач холбогдолтой. Гэхдээ хүний ой санамж алдаа гаргах боломжтой учраас бусад нотлох баримттай харьцуулан үнэлэх шаардлагатай байдаг.

Шүдний мөрөөр хүний нас, хүйсийг тогтооно. Хэдэн настай хүн ямар шүдтэй байх вэ, эрэгтэй, эмэгтэй хүйс зэргийг шүдээр нь тогтоодог нарийн зүйлс бий.

Гэхдээ шинжээч бүр тус тусдаа чиглэлтэй, тэдгээр чиглэлийнхээ дагуу үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь манайд гарын мөр, галт зэвсэг, мөр судлал, бичиг баримтын шинжилгээг хийдэг.

Дээр дурдсан дөрвөн лабораторид шинжээч нар ажилладаг гэсэн үг.

-Материаллаг мөрөөс гадна хүний дүр төрх судлал ч энэ салбар шинжлэх ухаанд хамаардаг юм байна. Хэргийн оролцогч, гэрч, хохирогч, сэжигтэй этгээдийн дүр төрхийг хэрхэн судалдаг вэ?

-Хүний дүр төрх судлал буюу габитоскопи нь хүний гадаад шинж тэмдгийг судалдаг криминалистикийн нэг салбар юм.

Үүнд нүүрний хэлбэр, нүд, хамар, уруул, чихний онцлог зэрэг харьцангуй тогтвортой шинжүүдийг судалдаг. Энэ нь хүнийг зөвхөн харж таних тухай ойлголт биш. Харин гэрч, хохирогчийн өгсөн мэдээлэл, дүрс бичлэг, гэрэл зураг зэрэг мэдээлэлд тулгуурлан хүнийг таних, адилтгах ажиллагаанд ашигладаг шинжлэх ухааны аргачлал юм.

Жишээлбэл та бүхэн чихээ анзаараад үзвэл энэ чих дахиж давтагдахгүй, хүний биеэс өөрчлөгддөггүй ганц зүйл. Нас явж, хөгшрөхөөр хүний дүр төрх өөрчлөгдөж байна шүү дээ. Харин чих ерөөсөө өөрчлөгдөхгүй.

-Хүний дүр төрхийн шинжилгээг хийхэд харьцангуй тогтвортой эрхтнүүдээр тодорхойлж болдог байх нь. Тэр дундаа чихээр нь тодорхойлох аргыг нэмж тайлбарлаж болох уу?

-Дүр төрхийн шинжилгээ нь гавлын ясны бүтэцтэй холбоотой. Өөрөөр хэлбэл ясан дээр нь харьцуулалт хийнэ гэсэн үг.

Тухайлбал нас барсан хүний гавлын яс, тэр дундаа нүд, чихний хэлбэр бүтцээр нь дамжуулж, олон хүний гэрэл зурагтай харьцуулан тухайн хүнийг ямар хүн байсныг нь олж тогтоодог нарийн шинжилгээ бий.

"Сэтгэл хөдлөл өндөртэй байвал төвөгтэй асуудлууд үүсэж мэднэ"

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Таны мэргэжил хувь хүнээс ямар зан чанар, ур чадварыг шаардах вэ. Мэдээж янз бүрийн хэргийн газар дээр ажиллах тул сэтгэл зүйн хувьд савладаггүй, ажигч гярхай байх нь чухал болов уу?

-Сэтгэл хөдлөл өндөртэй байвал төвөгтэй асуудлууд үүсэж мэднэ. Зарим тохиолдолд цогцостой харьцаж байгаа шүү дээ. Иймд асуудлыг сэтгэл хөдлөлөөр бус нотлох баримтаар үнэлэх үүрэгтэй, бүх цаг үед тайван, ул суурьтай, гярхай, нягт нямбай ажиллах ёстой.

Хэргийн газарт очоод орчин нөхцөлөө үнэлж байж үзлэгээ хийдэг. Улмаар эд мөрийн баримтуудыг цуглуулна.

Мэдээж тодорхой хэмжээнд сэтгэл зүйн ачаалалтай нөхцөл байдал тулгарахыг үгүйсгэхгүй. Зарим хэргийн ард хүний амь нас, гэр бүл, хувь заяатай холбоотой эмзэг асуудлууд бий.

Хэргийн газрыг сэтгэл хөдлөлөөр бус нотлох баримтаар үнэлэх үүрэгтэй.

Шинжлэх ухааны арга зүйгээ баримталж, хувийн мэдрэмжээ дүгнэлтдээ нөлөөлүүлэхгүй байхыг хичээдэг.

-Хэргийн газраас олдсон нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэх нь хамгийн чухал байх нь. Энэ зарчмыг хангахын тулд ямар мэдлэг эзэмшсэн байх ёстой вэ?

-Хууль эрх зүй, криминалистик, шинжилгээний арга зүй, логик сэтгэлгээ, судалгааны аргачлалын мэдлэгтэй байх шаардлагатай.

Мөн аливаа үзэгдлийг нотолгоонд тулгуурлан үнэлж сурах хэрэгтэй.

Бидний хувьд “ингэж санагдаж байна” гэсэн ойлголт байдаггүй.

Харин “ингэж тогтоогдож байна” гэсэн шинжлэх ухааны үндэслэл чухал. Тиймээс баримтыг зөв тайлбарлах чадвар хамгийн чухал мэдлэгийн нэг юм.

Криминалистикийн шинжилгээ хүний эрхтэй нягт холбоотой. Шинжилгээний гол зорилго нь гэм буруутай этгээдийг илрүүлэхийн зэрэгцээ мөн гэм буруугүй хүнийг хилсээр буруутгахаас хамгаалах явдал юм.

Шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримт нь шүүхийн шударга шийдвэр гаргахад тусалдаг. Тиймээс криминалистик нь шударга ёсыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй гэж хэлж болно.

-Таны ажил мэргэжилд багийн ажиллагаа чухал уу эсвэл хувь шинжээчийн үнэлэлт дүгнэлтээс 100 хувь хамаарах уу?

-Нэг хэрэг дээр мөрдөгч, прокурор, шинжээч, зарим тохиолдолд эмнэлгийн болон бусад мэргэжлийн эксперт хамтран ажилладаг.

ДНХ-ийн шинжилгээгээр цусан мөр илрүүлэх, үс, хумс юу байна холбогдох бүх эд мөрийн баримтыг тус тусынхаа чиглэлээр бүрэлдэхүүн очиж ажилладаг болохоор багийн ажиллагаа чухал. Ганц хүний ажил биш.

Хэргийн газрын үзлэгийг бүрэн дүүрэн хийхгүй бол ул мөр устаж, алга болох эрсдэлтэй. Зарим үед нөхөн үзлэгээр очиход үлдээсэн мөрөө цэвэрлээд засчихсан байхыг үгүйсгэхгүй тул дутуу үлдээж болохгүй.

Онц ноцтой гэмт хэргийн газарт багаар ажиллаж тус тусынхаа ажлыг маш сайн хийнэ. Нэг хэрэг дээр очиход багадаа 4-5 цагийн хугацаа шаарддаг. Тэр хэрээр эд мөрийн баримтыг сайн илрүүлж, бэхжүүлэх нь чухал.

Шинжээч нь өөрийн хариуцсан чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргадаг боловч тухайн хэргийн эцсийн үнэнийг тогтооход олон талын мэдээлэл, нотлох баримтыг уялдуулан үнэлэх шаардлагатай байдаг. Иймээс гэмт хэргийг шийдвэрлэх ажиллагаа зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтээс бүрэн хамаарна гэж хэлэх боломжгүй.

Харин шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв, бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй байдгаараа хэрэг илрүүлэх үйл явцад маш чухал нөлөө үзүүлдэг.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Криминалистикийн шинжээч ямар чадварыг сайтар эзэмшвэл зохих вэ?

-Криминалистикийн шинжээч хүнд хамгийн түрүүнд ажигч гярхай байдал, логик сэтгэлгээ, нарийн нямбай зан чанар шаардлагатай байдаг.

Заримдаа хэн ч анзаарахааргүй жижигхэн шинж тэмдэг хэрэг илрүүлэх гол түлхүүр болох тохиолдол бий.

Мөн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах аналитик чадвар, хариуцлагатай байх, үнэнч шударга ёс зүйтэй байх нь маш чухал. Түүнчлэн орчин үеийн техник, технологи, лабораторийн тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэл нэн чухал.

Шинжилгээний үр дүнд үндэслэн эцсийн дүгнэлт боловсруулах үе хамгийн өндөр хариуцлага шаарддаг.

Учир нь тухайн дүгнэлт мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжтой. Тиймээс шинжээч баримтыг маш нягт нямбай үнэлж, нэг ч мэдээллийг орхигдуулахгүй байх шаардлагатай.

-Ажил мэргэжлийн талбарт ямар багаж, тоног төхөөрөмж хамгийн чухалд тооцогддог вэ. Шинжилгээний төрлөөс хамаарч харилцан адилгүй байх, тийм үү?

-Шинжээчийн ажилд хамгийн чухал ганцхан багаж гэж байдаггүй. Харин тухайн шинжилгээний төрлөөс хамаарч өөр өөр тоног төхөөрөмж ашигладаг. Бичиг баримтын шинжилгээний чиглэлд өндөр нарийвчлалтай микроскоп, тусгай гэрлийн эх үүсвэрүүд, спектрийн шинжилгээний төхөөрөмж, дүрс боловсруулах программ хангамжуудыг хамгийн өргөн хэрэглэдэг.

Тухайлбал баллаж сохолсон, арилгаад дахиад өөрчилсөн жишээ нь гурвын тоог наймын тоо болгож засварласан, нэмж бичсэн бүх зүйлийг тусгай төхөөрөмжөөр гаргаж ирж болно.

Зарим тохиолдолд ямар нэгэн техникээр шууд харьцуулаад үр дүн нь гарч ирдэггүй болохоор хувь шинжээчээс туршлага мэдлэг шаарддаг.

Иймд тухайн хүний гарын үсгийнх нь онцлог дадал, чадвар, даралт гэх мэтчилэн бүх шинж тэмдгийг харж дүгнэлтэд хүрч, мөн бишийг нь ялгана. Шинжээчид гаргасан дүгнэлтдээ өөрөө бат зогсож, өөртөө итгэлтэйгээр шинж тэмдгүүдийг сайтар харах шаардлагатай.

-Хүний гадаад дүр төрхийг тодорхойлж, ам зураг гаргах нь криминалистикийн нэг хэсэг юм билээ. Энэ чиглэлд тусгай мэргэжилтнүүд томилогдон ажиллах уу?

-Тодорхой чиглэлийн мэргэжилтнүүд энэ ажилд оролцдог. Гэрчийн ой санамжид үлдсэн мэдээллийг ашиглан хүний дүр төрхийн зураглал боловсруулах ажиллагаа нь криминалистикийн нэг хэсэг мөн.

Өнөө үед уламжлалт аргуудын зэрэгцээ компьютерын программ ашиглан ам зураг боловсруулах боломж өргөжиж байна.

"Ёс зүйн өндөр хариуцлагатай байх нь туршлагатай шинжээчийн гол шалгуур"

-Ер нь туршлагатай криминалистикийн шинжээч гэж ямар ур чадвартай хүнийг хэлэх вэ?

-Туршлагатай шинжээчийг зөвхөн ажилласан жилээр нь дүгнэх боломжгүй. Тухайн хүн шинжлэх ухааны аргачлалыг зөв хэрэглэх чадвартай, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж чаддаг, бодитой дүгнэлт гаргадаг байх ёстой.

Мөн өөрийн гаргасан дүгнэлтийг мэргэжлийн түвшинд тайлбарлаж хамгаалах, шинэ мэдлэгийг хурдан эзэмших, ёс зүйн өндөр хариуцлагатай байх нь туршлагатай шинжээчийн гол шалгуур гэж үздэг. Харин аливаад яаруу дүгнэлт хийдэг, анхаарал төвлөрөл сул, нарийн ажил хийх дургүй хүнд харьцангуй хүндрэлтэй байж болно.

-Зарим тохиолдолд урьдчилан дэвшүүлсэн таамаг няцаагдах, мухардах үед ажлын арга барилаа хэрхэн өөрчилдөг вэ?

-Шинжээчийн ажилд урьдчилсан таамаглал батлагдахгүй байх тохиолдол байнга гардаг. Гэхдээ энэ нь бүтэлгүйтэл гэсэн үг биш. Харин шинжлэх ухааны судалгааны хэвийн үйл явц юм. Хэрэв эхний таамаглал няцаагдвал бид шинжилгээний үр дүнгээ дахин нягталж, өөр хувилбаруудыг авч үздэг.

Шинэ өнцгөөс асуудалд хандаж, нэмэлт мэдээлэл цуглуулж, шаардлагатай бол өөр аргачлал ашигладаг.

Хамгийн гол нь таамаглалдаа бус баримт нотолгоонд тулгуурлан ажиллах зарчмыг хатуу баримталдаг.

Мөрдөн шалгах ажиллагааг зөв чиглэлд хөтөлж, үнэн бодит нөхцөл байдлыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг.

"Энэ мэргэжил нь хууль эрх зүй, байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг хослуулдгаараа онцлог"

-Багш, эмч, хуульч гэдэг нийтлэг мэргэжлүүдийг хүмүүс сайн мэддэг. Харин нарийн мэргэжлийн тэр бүр мэддэггүй юм шиг анзаарагддаг. Мэргэжил сонголтынхоо талаар ярьж болох уу?

-Багадаа хууль эрх зүй, мөрдөн шалгах ажиллагаа, шинжлэх ухааны судалгааны чиглэлд ихээхэн сонирхолтой байсан. Ялангуяа гэмт хэргийн учир шалтгааныг баримт нотолгоонд тулгуурлан тогтоодог криминалистикийн шинжлэх ухаан миний сонирхлыг татдаг байлаа.

Энэ мэргэжил нь хууль эрх зүй болон байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг хослуулдгаараа онцлог. Мөн үнэн зөвийг тогтоох, шударга ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл тэмүүлэл маань энэхүү мэргэжлийг сонгоход голлон нөлөөлсөн гэж боддог.

Мэргэжил болгон онцлогтой. Тэр дундаа манай салбарын ажил маш нарийн ажиллагаатай, нягт нямбай чадварыг шаарддаг. Криминалистикийн шинжээч хүн эд мөрийн баримт авч болох юу байна бүгдийг нь гэрэл зургийн аргаар бол гэрэл зургийн аргаар, үгүй бол биет байдлаар илрүүлэн бэхжүүлж авдаг.

Жил болгон оюутнууд ирж дадлага хийж байна. Гэхдээ ямар ч ажлын онол арга зүйг амаар хэлээд нэмэргүй, өөрийн биеэр хариуцаж, хариуцлага толгой дээр нь ирж байж хийж сурдаг. Энэ ажил ч ялгаагүй ижил.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.

Read full article →