Depository of News

2030 оны Улаанбаатар: Оффисын интерьер “чамирхал”-аас инженерийн оновчтой шийдэл рүү шилжих нь

newsdepo.com · world

Монголын оффисын интерьерийн зах зээлд гантиг чулуу, алтлаг деталь, нүсэр тавилгаар үнэ цэнийг илэрхийлэх хандлага нэг хэсэг давамгайлж байлаа. Харин одоо бол оффисын чанарыг зөвхөн хэр гоё харагдаж байгаагаар нь хэмжих хандлага өөрчлөгдөж байна.

2030 оны Улаанбаатарын оффисын орчин илүү хүн төвтэй, уян хатан, эрүүл, технологид суурилсан бөгөөд инженерийн хувьд оновчтой байх шаардлагатай болно.

Өөрөөр хэлбэл, оффисын интерьер “хэрхэн харагдах вэ?” гэдгээс илүү “хэрхэн ажиллах вэ?” гэсэн асуултад хариулах цаг ирж байна.

Орчин үеийн оффисын дизайн нь интерьерийн өнгө, материал, тавилгаас гадна акустик, гэрэлтүүлэг, агаарын чанар, инженерийг систем, технологи, ажлын байрны төлөвлөлт, ажилтны тав тух зэрэг олон хүчин зүйлийн уялдаа болжээ.

GerBridge-ийн олон улсын байгууллага, дэлхийн компаниудын ажлын орчныг хэрэгжүүлсэн туршлагаас харахад Улаанбаатарын байгууллагууд ирээдүйн оффисоо төлөвлөхдөө дараах дөрвөн чиглэлд илүү анхаарах шаардлагатай болж байна.

1. Акустик тав тух: Нээлттэй оффисын сул талыг шийдэх нь

Задгай төлөвлөлт нь багийн харилцаа, мэдээллийн солилцоог дэмждэг давуу талтай ч дуу чимээний нөлөөг зөв төлөвлөөгүй үед анхаарал төвлөрөл, ажиллах тав тухад сөргөөр нөлөөлж байдаг.

Oscar Acoustics байгууллагын 2025 оны судалгаагаар Их Британийн оффисын ажилтнуудын 56 хувь нь ажлын орчноо хэт шуугиантай гэж үнэлсэн байдаг.

Тиймээс орчин үеийн оффис гэдэг нь олон ширээг нэг том талбайд байрлуулахаа больж илүү хамтын ажиллагаа, уулзалт, утсаар ярих, төвлөрсөн ажил хийх зэрэг өөр өөр төрлийн ажлын хэрэгцээнд тохирсон акустик орчныг төлөвлөж чадсан орчин байх шаардлагатай болж байна.

Олон улсын түвшинд ISO 22955:2021 стандарт нь open-plan office-ийн акустик чанарыг төлөвлөхөд зориулсан техникийн удирдамжийг тодорхойлдог. Мөн ISO 3382-3 нь нээлттэй оффисын акустик үзүүлэлтийг хэмжих аргачлалыг тодорхойлдог юм.

Дэлхийн жишээ — Google-ийн St. John’s Terminal: Нью-Йорк дахь Google-ийн шинэ ажлын орчинд багийн “neighborhood” бүс, уулзалтын өрөө, phone booth, communal table зэрэг өөр өөр төрлийн ажлын орчныг нэг дор хослуулсан. Ингэснээр ажилтанд тухайн ажлын төрлөөс хамааран орчноо сонгох боломж олгож байна.

GerBridge-ийн туршлага — Dentsu Data Artist Mongol: Энэ компанийн оффист Дата анализ, төвлөрсөн ажил их шаарддаг ажлын онцлогийг харгалзан ажлын байрны төлөвлөлт, акустик тусгаарлалт, дуу шингээх материал болон төвлөрсөн ажиллах орчныг уялдуулан шийдсэн байна. Тус оффисыг төлөвлөхдөө open-plan office-ийн акустик орчныг зохион байгуулах ISO 22955-ын зарчмуудыг харгалзан үзсэн байна.

Эндээс харахад акустик бол интерьерийн дараа нэмдэг “чимэглэл” биш, харин ажлын байрны инженерчлэлийн нэг хэсэг юм.

2. Биофилик дизайн: Байгальтай ойр, илүү хүн төвтэй ажлын байр

Оффист ургамал, байгалийн гэрэл, модон материал, байгалийн өнгө төрхийг ашиглах нь зөвхөн интерьерийн гоо зүйн шийдэл биш.

Биофилик дизайн нь хүний байгальтай холбогдох хэрэгцээг ажлын орчинд тусгах замаар илүү тайван, таатай, сэргээх шинжтэй орчин бүрдүүлэхийг зорьдог.

Иймээс биофилик дизайн гэдэг нь оффист хэдэн ургамал тавих төдий ойлголт биш. Байгалийн гэрэл, материал, ногоон байгууламж, харагдац, агаарын чанар, орон зайн мэдрэмжийг бүхэлд нь төлөвлөх тухай асуудал юм.

Улаанбаатарын хувьд урт, хүйтэн өвөлтэй нөхцөл нь энэ асуудлыг бүр ч чухал болгодог.

Дэлхийн жишээ — Amazon Spheres: Сиэтл дэх Amazon-ийн The Spheres нь ажлын орчинд байгальтай шууд холбогдох боломжийг бий болгосон алдартай жишээ. Тус орчинд олон мянган ургамал, мод, усан элемент болон байгалийн материал ашиглаж, ажиллах, уулзах, амрах орон зайг нэгтгэсэн байдаг.

GerBridge-ийн туршлага — Rio Tinto Mongolia: Уг төслийн хүрээнд материалын сонголт, ногоон ургамал, агаарын солилцоо болон ажлын орчны тав тухыг харилцан уялдуулан авч үзсэн. Зорилго нь зөвхөн үзэмжтэй интерьер бус, ажиллахад таатай, байгальд ойр, эрүүл орчныг бүрдүүлэхэд чиглэсэн.

3. Зорилготой төлөвлөлт: Хувирдаг, уян хатан ажлын байр

Холимог ажлын горим болон ажлын арга барил өөрчлөгдөхийн хэрээр оффисын үүрэг ч өөрчлөгдөж байна.

Өнөөдрийн ажилтан оффист зөвхөн ширээний ард суухын тулд ирдэггүй. Тэр уулзалт хийх, хамтран ажиллах, шинэ санаа боловсруулах, төвлөрч ажиллах, харилцах, байгууллагын соёлыг мэдрэх зэрэг олон төрлийн хэрэгцээг нэг орчноос хайдаг.

Иймээс ирээдүйн оффис нэг зориулалттай тогтмол орон зайнаас илүү олон төрлийн ажлын горимд дасан зохицох уян хатан систем байх шаардлагатай болжээ.

Дэлхийн жишээ — Activity-Based Working: Олон улсын тэргүүлэгч байгууллагууд ажилтны хийх ажлын төрөлд тохируулан орон зайгаа сонгох боломжтой Activity-Based Working загварыг ашиглаж байна. Үүнд хамтын ажиллагааны бүс, meeting room, phone booth, focus room, lounge зэрэг өөр өөр төрлийн орон зай төлөвлөсөн байдаг.

Google-ийн St. John’s Terminal дахь шинэ оффис ч мөн адил багийн “neighborhood”, meeting room, phone booth, communal space зэрэг олон төрлийн ажлын орчныг нэгтгэсэн байдаг.

GerBridge-ийн туршлага — JICA Mongolia ба XacBank: Эдгээр төслүүдэд ажлын хэрэгцээгээр өөрчлөгдөх боломжтой орон зайн төлөвлөлт, уян хатан, өөрчлөгддөг тавилга болон олон зориулалттай бүсүүдийг ашигласан. Ингэснээр уулзалт, сургалт, хамтын ажиллагаа, төвлөрсөн ажил зэрэг өөр өөр үйл ажиллагаанд орчныг илүү уян хатан ашиглах боломж бүрдсэн.

4. Дизайн ба инженерийн уялдаа: Сайхан харагдахаас илүү сайн ажиллах нь

Өндөр чанартай оффис зураг дээр үзэсгэлэнтэй харагдахаас гадна бодит ашиглалтын үедээ сайн ажиллах ёстой.

Агааржуулалт зөв ажиллах, гэрэлтүүлэг ажлын хэрэгцээнд тохирох, цахилгаан болон мэдээллийн сүлжээ найдвартай байх, галын аюулгүй байдал хангагдах, акустик орчин зохистой байх зэрэг нь интерьерийн харагдах байдлаас дутахгүй чухал.

Интерьерийн зураг төслийг барилгын цахилгаан, сантехник, ХАС, галын систем, мэдээллийн сүлжээ болон бусад инженерийн шийдлээс тусад нь төлөвлөсөн тохиолдолд ашиглалтын шатанд зөрчил, нэмэлт зардал, хугацааны алдагдал үүсэх эрсдэлтэй.

Тиймээс орчин үеийн оффисын fit-out нь интерьерийн ажил биш, харин дизайн, инженерчлэлийн уялдаа бүхий цогц төсөл болж байна.

Энд Design-Build загварын давуу тал гарч ирдэг юм.

Design-Build нь оффисын зураг төсөл, инженерийн шийдэл болон гүйцэтгэлийг харилцан уялдуулсан нэг цогц загвараар гүйцэтгэх боломж олгодог. Ингэснээр зураг төсөл ба барилгын гүйцэтгэлийн хоорондын зөрүүг багасгаж, шийдвэр гаргалтыг хурдасгах, төсөв, хугацаа, чанарын уялдааг сайжруулах боломжтой.

Энэ нь ялангуяа олон улсын компани, банк, элчин сайдын яам, олон улсын байгууллага зэрэг чанар, хугацаа, ХАБЭА болон бүх хариуцлагыг өндөр түвшинд шаарддаг байгууллагуудад чухал ач холбогдолтой.

Олон улсын жишгийг Монголын ажлын байранд нутагшуулах нь

Улаанбаатарын оффисын ирээдүйг зөвхөн “гоё интерьер” тодорхойлохгүй.

Акустик, Биофилик дизайн, Уян хатан төлөвлөлт, Инженерийн системийн уялдаа, Технологи, Агаарын чанар, Гэрэлтүүлэг, Эргономик, ХАБЭА зэрэг нь нэгэн цогц систем болсон байна.

Эдгээр нь тус тусдаа шийдэл биш, харин нэг ажлын орчны системийн хэсгүүд юм.

GerBridge нь сүүлийн 15+ жилийн хугацаанд Монголын оффис, интерьер, fit-out болон барилга угсралтын салбарт ажиллахдаа олон улсын байгууллага болон дэлхийн компаниудын ажлын орчны шаардлагад нийцсэн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байна.

Австралийн ЭСЯ, Азийн хөгжлийн банк, JICA, Rio Tinto болон бусад байгууллагын оффисыг хийхдээ интерьерийн өнгө төрхийг чухалчлахаас гадна ажлын байрны төлөвлөлт, акустик, материалын сонголт, инженерийн системийн уялдаа, барилгын гүйцэтгэл болон ашиглалтад хүлээлгэн өгөх чанар зэрэг асуудлыг цогцоор нь хэрэгжүүлдэг.

Энэ бол GerBridge-ийн хувьд интерьерийг зөвхөн “харагдах байдал” гэж бус, хүний ажиллах орчин ба барилгын инженерчлэлийн огтлолцол гэж хардаг үндсэн зарчим юм.

Ирээдүйн оффисын үнэ цэнэ тэнд ажиллаж буй хүмүүс хэр сайн ажиллаж, хамтран ажиллаж, төвлөрч, эрүүл, тав тухтай байж чадаж байгаад оршино.

Тиймээс 2030 оны Улаанбаатарын оффисын гол асуулт:

“Энэ оффис хэр гоё харагдаж байна вэ?” биш,
“Энэ орчин хүмүүсийг хэр сайн ажиллуулах вэ?” байх болно.

GerBridge-ийн хэрэгжүүлсэн corporate office fit-out, workplace design болон design-build төслүүдийн талаар Төслүүд хэсгээс дэлгэрэнгүй танилцах боломжтой юм байна.

Read full article →