Depository of News

"Yunex traffic" компанийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах систем нэвтрүүлнэ

newsdepo.com · economy

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах систем нэвтрүүлэхээр "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-т Герман улсын "Yunex traffic" компанийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэд Дэлхийн банкны дэмжлэгээр нийслэл хотын замын хөдөлгөөний удирдлагын системийг шинэчлэх төсөл дээр ажиллаж байгаа юм байна.

Тус компани хотын замын хөдөлгөөний удирдлага, ухаалаг гэрлэн дохио, ухаалаг тээврийн системээр (Intelligent Transportation Systems)-ээр мэргэшсэн аж.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбон авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийж, автомашины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож байгаа зөрчилтэй автомашиныг илрүүлж буй.

Одоо гадаадын мэргэжилтнүүд ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэх нь.

Нийслэл хотын 2026 оны төсвөөс шүүхэд 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа авто замын уулзваруудыг камержуулах, нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамжийн нийт төсөвт өртөг 45.9 тэрбум төгрөг бөгөөд 2025 онд 9.3 тэрбумыг, энэ онд дамжуулан санхүүжих төсвийг 5.1 тэрбум төгрөгөөр баталжээ.

Read full article →