С.Баярцогт хэлмэгдсэн хүн юм гэж үү?
Есдүгээр сарын 10 бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлт хуудсуудын нэгийг эргэн сануулдаг өдөр. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр төр, нийгмийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хилс хэрэгт амь нас, эрх чөлөө, нэр төрөөрөө хохирсон олон мянган хүний дурсгалыг хүндэтгэдэг. Энэ бол улс төрийн ёслол төдий өдөр биш.Монголчуудын хувьд “хэлмэгдүүлэлт” гэх үгийн цаана баривчилгаа, байцаалт, хилс хэрэг, шорон, цөллөг, цааз, өнчрөл хагацал бий. Төр иргэдээ дайсан болгон зарлаж, гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэн болгож, амьдрал, хувь заяаг нь сүйрүүлсэн гашуун түүх бий.
