Баян-Өлгий аймагт аялж байсан гадаад иргэнийг хүчиндсэн этгээдийг олж тогтоожээ
<p>2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.</p> <p>Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хохирогч гадаад улсын иргэн эмэгтэйг явган аялал хийж явахдаа 2026 оны есдүгээр сарын 9-ний өдөр бусдын автомашинд дайгдан, айлд хоноглох үед согтуурсан иргэн хүчиндсэн нөхцөл байдлыг материалжуулан шалгаж байна.</p> <p>Гэмт хэрэг үйлдсэн иргэнийг олж тогтоон саатуулан шалгаж байна<strong> гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.</strong></p>
