Т.Батжаргал: Хээрийн түймэр гарах гол шалтгаан хүний болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна
Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн. Арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Т.Батжаргалтай Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.
