Улаанбаатар хотод нийлүүлж буй шатахууны хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа гэв

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал боллоо.

2026 оны есдүгээр сарын 1-нээс 10-ныг дуустал 24,000 тонн авто бензин импортоор иржээ. Харин өнөөдрийн буюу есдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд 5,520 тонн аи-92 авто бензин буулгахаас 2,460 тонныг нь агуулахад нийлүүлсэн байна.

Тухайлбал

Улаанбаатар хотын 91 Шатахуун Түгээх Станц (ШТС)-д 1,000 тонн АИ-92 автобензин,

Орон нутгийн 58 ШТС-д 580 орчим тонн АИ-92 автобензинийг хүргэсэн байна.

Зарим орон нутгийн алслагдсан бүсэд бензин тасалдсаныг эс тооцвол Улаанбаатар хот болон орон нутаг автобензинийг тасалдалгүй хүргэж байгааг албаныхан мэдээллээ.