Depository of News

"Батарейд суурилсан Sky shuttle нийтийн тээврийн төслийн ТЭЗҮ-г энэ онд хийж, ирэх онд эхний шугамыг оруулахаар зорьж байгаа"

newsdepo.com · world

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогоо танилцуулсан.

Энэ үеэр түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд их багтаамжийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар дараах мэдээллийг өглөө.

Хотын дарга Б.Пүрэвдагва "Их багтаамжийн тээврийн хэрэгсэл бол бидний хамгийн гол зорилго.

Сүүлийн 20-30 жилд нийслэлчүүд метро мөрөөдөж байна. Ажлууд нь ч явж байгаа. Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) хийгдсэн, зөвлөх үйлчилгээ авсан. Хөрөнгийн эх үүсвэр дээр хэлэлцээ хийж байна.

Тусгай замын автобус(BRT) буюу зөвхөн автобус явдаг замтай болно. Содон хорооллоос Гэмтлийн эмнэлэг, Хороолол III, IV, ард талаараа яваад Баянбүрд, Дөлгөөн нуур, Баянзүрхийн уулзвар, Нарантуул гэсэн чиглэлд тусгай замын автобус явуулна.

Улаанбаатар хөнгөн галт тэргийг Архивын Ерөнхий Газраас Тэмээтэй хөшөө хүртэлх трассаар явуулахаар судалж байна.

Агаарын дүүжин тээврийн техникийн туршилтыг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ. Улсын комисст хүлээлгэн өгөхөд хоёр сарын процесс үргэлжлээд оны өмнөөс иргэддээ үйлчлэхээр зорин ажиллаж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр их багтаамжийн нийтийн тээврийн өөр нэг шинэ төсөл "SKy Shuttle"-ийн талаар "Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ыг цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын үеэр Хотын дарга нарын форум болсон. Олон гэрээ хэлэлцээ хийснээр 400 сая ам.долларын санхүүжилт босгосноо өмнө нь та бүхэн мэдээлсэн. Энэ дунд дэлхийд тэргүүлэгч технологийн байгууллага BYD-тай гэрээ хийлээ. Тодруулбал "Sky Shuttle" гэдэг нийтийн тээврийн хамгийн сүүлийн үеийн ногоон ухаалаг тээврийн талаар юм.

Өнгөрсөн амралтын өдрөөр Шенженьд очиж, BYD компанитай удирдлагын багаараа уулзаж, техникийн хурлаа хийлээ. Одоогоор энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор ТЭЗҮ-ээ хийн дуусгаж, ирэх жил эхний шугамыг оруулах зорилготой ажиллаж байна. "Sky Shuttle" нь өөртөө батарей хураагууртай, метроноос дөрөв дахин хямд, гүйцэтгэх хугацаа нь метро байгуулахаас 2-3 дахин богино байх боломжтой орчин үеийн нийтийн тээвэр" гэв.

Read full article →