Depository of News

Б.Пүрэвдагва: Салхи ажлаа хийхгүй байна гэж хөөрхий Чойжоо сайд маань хэлж байсан. Үнэнийг хэлэхэд салхи ажлаа хийдэг

newsdepo.com · world

"Агаарын бохирдол ба шийдэл" сэдвийн хүрээнд Хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Тэрбээр" Манайхан агаарын бохирдлыг дандаа гэр хорооллоос гараад байна гэж боддог. Гэтэл 51 хувь нь гэр хорооллын яндан, 31 хувь нь автомашинаас гарч байна.

Түүнчлэн хуучин технологиор ажилладаг уурын зуухнаас 23 хувь, хог хаягдал болон бусад эх үүсвэрээс зургаан хувийн баланстай агаарын бохирдол ялгардаг.

Тэгвэл агаарын бохирдлыг хэрхэн яаж багасгах вэ?

Хөөрхий манай Чойжоо сайд хэлж байсан шүү дээ. Салхи ажлаа хийхгүй байна гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд салхи ажлаа хийдэг юм шүү.

Улаанбаатар хотын хэмжээнд салхинд өртдөггүй агаарын бохирдлын хамгийн хүнд хэсгүүд бий. Тэдгээр бүсэнд хэчнээн салхилаад явдаггүй, бусад хэсгийнхээ агаарын бохирдлыг өөртөө сорж авдаг хэсэг. Яг энэ бүсэд 73,000 иргэн амьдарч байна.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл эдгээр хэсэгт агаарын бохирдлыг яаж бууруулах вэ?

Нэгдүгээрт нарны эрчим хүчээр бууруулна. Одоогийн байдлаар 408 өрх нарны эрчим хүчинд шилжсэн. Мөн хувиараа банкнаас ногоон зээл аваад дулааны асуудлаа ногоон эрчим хүчээр шийдсэн айлууд маш олон бий

5,000 өрхийг шингэрүүлсэн хий рүү шилжүүлж энэ өвөл гол тестээ хийж үзнэ. Амжилттай болбол ирэх жил 10,000, 15,000 гэх байдлаар нэмнэ.

Сэлбэ гол орчим нь агаарын бохирдол ихтэй салхи очдоггүй бүс. Энэ хэсэгт 2,100 орчим өрхийн газрыг чөлөөлж, одоо Сэлбийн бүтээн байгуулалтыг эхлэхэд улаан бүсийн 50 хувь нь алга болсон. Тэгэхээр агаарын бохирдлын хүнд бүсүүдийг багасгах бүрэн боломжтой.

Шархад, Баянхошуу, Толгойт, Дэнжийн мянга, Сэлбэ, Амгаланд дэд төвүүдийг барина. Нийтдээ 17,000 орчим айлын орон сууцыг эдгээр бүсэд барина гэсэн үг. Гэхдээ дахин төлөвлөлтөд сайтар анхаарах хэрэгтэй.

Уурын зуухны нэг яндан нь 2,000 айлын яндантай тэнцдэг. Үүгээр бид сургууль, цэцэрлэг, ААН-үүдээ одоо хүртэл халааж байгаа. Энэ жил найман уурын зуухыг хийд шилжүүлсэн. Цаашдаа 273 уурын зуухыг хийд шилжүүлнэ. Ингэхдээ хувийн хэвшлийнхэнтэй хамтарна" гэдгийг хэллээ.

Read full article →