Б.Пүрэвдагва: Монгол Улс хагас кокс импортолж авахад жил бүр ₮288-300 тэрбумыг зарцуулж байгаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө талаар өнөөдөр танилцуулга мэдээлэл өглөө.

Энэ үеэр "Агаарын бохирдол ба шийдэл" сэдвийн хүрээнд илтгэл тавьж, нүүрс пиролизийн үйлдвэрийн талаар мэдээлэл хүргэв.

Хотын захирагч Б.Пүрэвдагва хэлэхдээ "Манай улс ийм их нүүрстэй орон байж яагаад гаднаас хагас кокс аваад байгаа юм бэ гэж ярьдаг.

Манай улсад хүрэн нүүрснээс хагас кокс гаргаж авах технологи нь байхгүй учраас жил бүр 288-300 тэрбум төгрөгийг зөвхөн хагас кокс импортолж авахад зарцуулж байгаа.

Энэ мөнгийг Монголд үлдээхийн тулд Багануур дүүрэгт нүүрс пиролизийн үйлдвэр барих шийдвэрийг энэ оны наймдугаар сарын 6-нд гаргасан. Одоо нийтдээ есөн ААН саналаа ирүүлсэн бөгөөд шалгаруулалтын процесс явагдаж байна.

2028 онд үйлдвэр маань ашиглалтад орно. Энэ нь ганцхан нүүрс пиролизийн үйлдвэр биш хий гарна, 40 мВт-ын цахилгаан станцтай. Мөн Багануур дүүргийн 450 иргэн шинэ ажлын байранд орох боломжтой төсөл" гэлээ.