Depository of News

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

newsdepo.com · world

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө талаар өнөөдөр танилцуулж байна.

Үүнээс иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөтэй түгжрэлийг хэрхэн шийдэх гарц байгаа талаарх мэдээллийг онцлон хүргэе.

Нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахад

нийтийн тээврийн сүлжээг сайжруулах,

сургуулийн хүртээмжийг нэмэх,

автозамын төлөвлөлтийг оновчтой шинэчлэх,

дугуйн замыг уртасгах,

ухаалаг камерын нэгдсэн хяналт

их багтаамжийн тээврийг бий болгох зэрэг ажлыг төлөвлөж байна.

Хотын дарга Б.Пүрэвдагва "Нийслэлийн иргэд ажил, хичээлдээ явахдаа 56 хувь хувийн автомашин, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Зорчилтын дундаж хурд 10.8 км/цаг болсон. Хэдхэн жилийн өмнөх нийтийн тээврээр зорчих хувь 50 орчим байсан. Одоо иргэд нийтийн тээврээс илүү хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэх болсон шалтгаан нь хүртээмж. Судалгаагаар гэрийнх нь ойролцоо 400 метрийн дотор автобусны буудал байвал нийтийн тээврээр зорчихыг сонгодог. Гэтэл нийслэлийн зарим бүсэд автобусны буудал нь 4-5 км-ын зайтай байна. Энэ тохиолдолд нийтийн тээврээс илүү хувийн автомашинаараа зорчихыг илүүд үзэж байгаа.

Иймээс нийтийн тээврийн 16 шинэ чиглэлийг нэвтрүүлж, маршрутыг 27.3 км-ээр уртасгана. Мөн паркийг шинэчилж, цахилгаан 60 автобус оруулж ирнэ. Агаарын бохирдлыг 30 хувийг автомашин эзэлж байгаа тул цахилгаан машиныг дэмжинэ.

Түүнчлэн сургуулийн 50 автобус нэмж, сургууль хооронд явах боломжтой болгоно.

Нийтийн тээврийн шугам очихгүй байгаа хэсгүүдэд дунд багтаамжийн 46 автобусыг явуулна. Ингэснээр иргэн гэрээсээ гараад дунд багтаамжийн автобусаар яваад, төв зам руу хүрэх боломжтой.

Сурагчдын амралт болоход 45 хувиар түгжрэл буурч байгаа нь сургуулийн хүртээмжгүйгээс зорчилт хөдөлгөөн нэмэгддэгийг харуулдаг. Нийслэлд ерөнхий боловсролын 332 сургууль байгаа. Сууриар нь шийдэхийн тулд 84 сургууль шинээр барина. Ингэснээр 70 мянган суудлаар хүчин чадлыг нэмнэ. Түүнчлэн сургалтын чанарын асуудал чухал учраас чанартай сургалттай сургуулиудын салбар сургууль байгуулах чиглэлд ажиллана" гэлээ.

Мөн автозамын хүртээмжийг хэрхэн сайжруулах, оновчтойгоор зохион байгуулах талаар хотын дарга Б.Пүрэвдагва "Зам барихдаа дөрвөн эрэмбийг харгалзана.

Нэгдүгээрт сургуультай ойр, нийтийн тээвэр явдаг замыг хамгийн түрүүнд барина.

Хоёрдугаарт дэд төвүүдийг холбосон торлог замыг барина. Заавал төв замаар яваад байхгүйгээр торлог замаар явж, ачааллыг бууруулах боломжтой.

Гуравдугаарт хотын орц гарч маш чухал. Улаанбаатарт баруун тийш гарах 22-ын товчоо л бий. Өөрөөр хэлбэл 16 аймаг руу гардаг мөртлөө ганцхан гарцтай. Маш эрсдэлтэй. Иймд баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн. Мөн зүүн тийш гарах гарцыг нэмнэ. Үүнээс гадна олон түвшний уулзваруудтай болно" гэв.

Read full article →