Depository of News

“УБТЗ” ХНН: Төмөр замын Политехникийн коллеж элсэлт авч байна

newsdepo.com · world

УБТЗ ХНН-ийн Төмөр замын Политехникийн коллеж нь 2026–2027 оны хичээлийн жилд төмөр замын салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан, техникийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.

1. Сургалтын хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл:

Мэргэжлийн боловсролын 9 хөтөлбөр

Техникийн боловсролын 7 хөтөлбөр

Богино хугацааны чадамжийн 12 хөтөлбөр

2. Мэргэжлийн боловсролын хөтөлбөрөөр дараах мэргэжлээр элсэлт авна.

Төмөр замын өртөөний жижүүр

Ачаа вагон хүлээлцэгч

Туслах машинч

Илчит тэрэгний засварчин

Вагон үзэгч засварчин

Зорчигчийн вагоны үйлчлэгч

Төмөр замын замчин

Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын монтёр

Цахилгааны монтёр

Мэргэжлийн боловсролын хөтөлбөр нь суралцагчдад сонгосон мэргэжлээрээ ажлын байранд шууд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлнэ.

3. Техникийн боловсролын хөтөлбөрийн элсэлт:

Ашиглалтын техникч

Зүтгүүрийн техникч

Вагоны техникч

Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын техникч

Төмөр замын машин механизмын техникч

Замын техникч

Цахилгааны техникч

Техникийн боловсролын хөтөлбөрөөр суралцагчид тухайн мэргэжлийн техник, технологи, ашиглалт, засвар үйлчилгээ, оношилгоо, зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

4. Шинэ элсэгчдэд зориулсан дэмжлэгийн хөтөлбөр:

УБТЗ ХНН-ээс шинээр элсэгчдийг дэмжих, суралцах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, өндөр амжилттай суралцагчдыг урамшуулах зорилгоор “Өндөр оноотой элсэгч” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтаар Математик болон Физикийн хичээлээр 500 болон түүнээс дээш оноо авсан нийт 20 суралцагчийг “Өндөр оноотой элсэгч” тэтгэлэгт хамруулна. Уг тэтгэлэг нь эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хүртэл хувиар хөнгөлөх боломжтой.

5. Богино хугацааны чадамжийн сургалт:

Коллеж нь төмөр замын байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн 12 чиглэлийн богино хугацааны чадамжийн сургалт зохион байгуулж, ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэргэжлийн чадамж эзэмшүүлэх сургалтыг хэрэгжүүлнэ.

6. Коллежийг сонгох давуу тал:

Төмөр замын салбарын эрэлттэй мэргэжил эзэмших боломж

Онолын сургалтыг үйлдвэрлэлийн дадлагатай хослуулах сургалтын орчин

Мэргэжлийн ур чадварыг бодит ажлын орчинд хөгжүүлэх боломж

Төгсөөд төмөр замын салбарын байгууллагуудад мэргэжлээрээ ажиллах боломжоо нэмэгдүүлэх

Дараагийн шатны боловсролд үргэлжлүүлэн суралцах боломж

7. 2026–2027 оны элсэлтийн нийт төлөв:

Мэргэжлийн боловсрол: 286   |   Техникийн боловсрол: 109   |   Нийт: 395 суралцагч

УБТЗ ХНН-ийн Төмөр замын Политехникийн коллеж.

Холбоо барих утас: 21-242297

Read full article →