Depository of News

Улаанбаатар хотод хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ ₮1.85 сая, гурван өрөөнийх ₮3.03 саятай байна

newsdepo.com · world

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотын түрээсийн орон сууцны дундаж үнийн мэдээллийг туршилтын тооцооллоор танилцууллаа.

Орон сууцны дундаж үнэ болон үнийн индексийг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн мэдээллийг ашиглан тооцдог. Түрээсийн үнийн дундаж тооцоолохдоо www.unegui.mn сайтыг эх үүсвэр болгон ашигладаг байна. Мөн төвийн зургаан дүүргийн орон сууц болон хүн амын төвлөрөл хамгийн ихтэй байршлуудыг сонгож мэдээлэл гаргаж буй юм.

Туршилт тооцоогоор, 2026 оны наймдугаар сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.40 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.93 сая төгрөг, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.03 сая төгрөг байна.

Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.72-3.73 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 1.06-1.72 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байгаа юм.

Баянгол дүүрэгт нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.3 сая төгрөг, хоёр өрөөнийх 1.7 сая төгрөг, гурван өрөөнийх 2.2 сая төгрөгөөр түрээслэгдэж байна. Харин Сүхбаатар дүүргийн Сүхбаатар талбай, 220 мянгат орчимд гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 4.9 сая төгрөг, хоёр өрөөнийх 3.2 сая төгрөгт хүрчээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Зайсан цогцолбор, Ривер Гарден орчимд гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 4.06 сая төгрөг, хоёр өрөөнийх 2.4 сая төгрөг, нэг өрөөнийх 1.3 сая төгрөгийн үнэтэй байна.

Read full article →