Depository of News

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд $5,450-аар буюу 19.25%-аар өслөө

newsdepo.com · world

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний өнөөдрийн (2026.09.10) арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал 520 НМТ (нойтон метр тонн) 468 ХМТ (хуурай метр тонн)-ын доод үнийг 28,317.9 ам.доллароор дуудлага арилжаанд оруулсан.

Арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд молибдены баяжмалын үнэ тонн тутамд 5,450 ам.доллароор өсөж, хэлцлийн үнэ 33,767.9 ам.доллар/тонн болсон бөгөөд нийт 15,803,377.2 ам.доллароор тухайн бүтээгдэхүүн амжилттай арилжаалагдлаа.

Монголын хөрөнгийн бирж нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллан, 2026 онд “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан нь ийнхүү үр дүнгээ үзүүлж эхэллээ.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Read full article →