₮2.7 тэрбумын төсөвт өртөгтэй, Тэнгэр рашааны гудамжнаас Ар зайсан хүртэлх шинэ авто замын хашлагыг суурилуулж байгааг мэдээллээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэл нийслэлийн төсвийн 2.7 тэрбум төгрөгөөр авто зам барихаар баталжээ.

Тус байршлын 780 метр шинэ авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд хөрс тэгшилж, замын суурь бэлтгэх ажлыг дуусган авто замын хашлагыг суурилуулж эхэлснийг мэдээлэв.

780 метр авто замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

"Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ авто зам барих ажлыг гүйцэтгэж байгаа аж.