Depository of News

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт стент буюу судас тэлэгч тавих эмчилгээг хийдэг болж байна

newsdepo.com · politics

100 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж, жилд 150,000 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 2021 онд ашиглалтад орж байв.

Тус эмнэлэгт өчигдөр ангиографийн аппаратыг суурилуулжээ. Ингэснээр титэм судасны оношилгоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судас дотуурх оношилгоо эмчилгээг хийлгэхийн тулд иргэд улсын хоёрдугаар, гуравдугаар эмнэлэгт очдог байсан бол тус дүүргийн эмнэлэгт үзүүлэх боломжтой болж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Ангиографийн аппаратыг ашиглаж хийх эмчилгээ:

Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх

Стент тавих(Судас тэлэгч)

Хөл, гарын захын судасны бөглөрөл, нарийслыг эмчлэх

Тархины судасны эмгэгт судас дотуурх эмчилгээ хийх

Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх

Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судас дотуурх аргаар эмчлэх

Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийнэ.

Герман Улсын "Siemens healthineers" үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппаратыг дүүргийн төсвийн 5.5 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ.

Эх сурвалж: ЭМЯ

Read full article →