Монгол-Оросын бүс нутгийн харилцаа холбоог өргөжүүлэх нь хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч
Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааны түвшнийг дахин үнэлж, түүнийг шинэ шатанд гаргахад илүү анхаарах шаардлагыг бий болгож байна. Нөгөө талаар, зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр Монгол Улс олон улсын эдийн засгийн интеграцид улам бүр татагдан оролцож байна.
