Depository of News

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

newsdepo.com · world

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд урсгал зардлыг нэг тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь байгаа огт оноогүй арга хэмжээ болж байна. Гэтэл инфляц 13 хувь, хүнсний инфляц 25 хувьд хүрээд байгаа.

Мөнгөний бодлого чангарч байхад төсвийн бодлого тэлж байгаа нь нэг төлөөрөө хааз, нөгөө хөлөөрөө тоормос гишгэж байгаатай адилхан зүйл юм.

Төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байгаа нь инфляцыг хөөрөгдөх үр дагавартай.

Хэлэлцүүлгийн үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Монголбанкны зүгээр төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал инфляц хоёр оронтой тооноос буухгүй болохыг анхааруулсан. Мөн мэргэжлийн холбоод төсвийн бодлого энэ хэвээр явбал инфляц 18 хувьд хүрнэ гэдгийг мэдэгдсэн.

Түүнчлэн шатахууны хомстлоос үүдэлтэй үнийн нэмэгдэл, цахилгаан, дулааны нэмэгдэлтэй холбоотой шок, давлагаа хараахан эхлээгүй байна.

АН-ын зүгээр урсгал зардлыг нэмэгдүүлснийг эрс шүүмжил, харин ч улам бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ингэхдээ Засгийн газар өөрөөсөө эхэлж, бүтэц бүрэлдэхүүнээ цомхотгож, давхардсан төсөл хөтөлбөрөө цөөлөх замаар урсгал зардлаа бууруулах боломжтой" гэв.

Read full article →